• Latest
  • Trending
Бензиний үнэ өсөх эсэх нь наймдугаар сарын 25-аас хойш шийдэгдэнэ гэв

Бензиний үнэ өсөх эсэх нь наймдугаар сарын 25-аас хойш шийдэгдэнэ гэв

2021-08-25
Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

2026-03-10
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Retail
Friday, April 17, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Бензиний үнэ өсөх эсэх нь наймдугаар сарын 25-аас хойш шийдэгдэнэ гэв

by admin
2021-08-25
in НИЙГЭМ
0
Бензиний үнэ өсөх эсэх нь наймдугаар сарын 25-аас хойш шийдэгдэнэ гэв

Газрын тосны ханш дэлхийн зах зээл дээр баррель тутамд 75 ам.доллар орчим байсан бол өнгөрсөн долоо хоногт 65.4 ам.доллар болж буурсан байна. Тэгвэл үүнийг дагаад манай улсад бензиний үнэ буурах эсэхийг АМГТГ-ын Орлогч дарга Ц.Эрдэнэбаяраас тодрууллаа.

-Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурч байгаа юм байна. Үүнийг дагаад манай улсад бензиний үнэ буурах уу?

YOU MAY ALSO LIKE

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

-Дэлхийн зах зээл дээр Брент маркын газрын тосны үнэ баррель тутамд 75 ам.доллар хүрч өслөө. Сүүлийн долоо хоног бага зэргээр буурч 65 ам.доллар орчим болсон. Наймдугаар сарын 25-30-ны хооронд ОХУ-ын “Роснефть” компаниас тухайн сарын дундаж үнээр бодож хилийн үнийг тогтооно. Тэгэхээр наймдугаар сарын 25-аас хойш үнэ тогтоно гэсэн үг. Бензиний үнэ буурах эсэх дээр эргэлзээтэй байна.

Харин үнэ өсөхгүй гэж таамаглаж байгаа. Хэдийгээр сүүлийн долоон хоногт дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурсан ч тухайн сарын дундаж ямар байхаас шалтгаалж бензиний үнэ тогтох юм.

-Тэгэхээр бензиний үнэ буурах эсвэл тогтвортой байх эсэх нь наймдугаар сарын 25-аас хойш шийдэгдэх юм байна?

-Тийм ээ. Сарын дундаж үнийг тооцож байж шийдддэг. Дэлхийн зах зээл дээр сүүлийн долоо хоног газрын тосны үнэ буурсан ч манайд дагаад буурна гэж хэлэхгүй. Яагаад гэвэл 10 орчим ам.доллараар бууж байгаа нь огцом бууралт биш. Газрын тосны үнэ 6-7 ам.долларт хэлбэлзэх нь хэвийн үзэгдэл. Өнгөрсөн сард болсон “OPEC+”-ийн орнуудын хуралдаанаар өдрийн олборлолтын хэмжээг 400 мянган баррелиар нэмэгдүүлсэн.

Энэ нь түүхий тосны үнийг дэлхийн зах зээл дээр 100 ам.доллар хүртэл өсгөхгүйн тулд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ. Дэлхийн эдийн засаг эргэн тэлж буй учир ийм арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа гэсэн үг. Үүнээс харахад газрын тосны ханш он дуустал баррель тутамд 70 орчим ам.доллар байна гэсэн таамаг бий. Ханш ийм байвал цаашид бензиний үнэ өсөхгүй. Гэхдээ энэ бол таамаг гэдгийг бодолцож үзэх нь зүйтэй.

-Цар тахлын улмаас жилийн өмнө газрын тосны ханш огцом унаж, баррель тутамд 19 орчим ам.доллар болж байсан шүү дээ. Хэрвээ дельта хувилбар нийтэд тархсан тохиолдол газрын тосны ханш буурах боломжтой юу?

-Өнгөрсөн жил Засгийн газар аль болох үнэ тогтвортой байлгахын тулд ажилласан. 2020 оны нэгдүгээр сард АИ92 бензиний үнэ 1820 төгрөг байсан бол дөрөвдүгээр сард 1320 болтлоо 500 төгрөгөөр буурсан. Ингээд дунджаар 1450 төгрөгөөр худалдаалагдаж байлаа. Харин энэ он гарснаас хойш эрэлт нэмэгдэж, үнэ өссөн. Өмнө нь эдийн засаг хумигдаж, дэлхий даяар үйлдвэр, ажлын байр зогссоноос болж түүхий тосны үнэ огцом унасан. Энэ үед нийлүүлэлт нэмэгдэж, далайн боомтууд дээр түүхий тос тээвэрлэсэн усан онгоцны түгжрэл үүссэн. Ингээд худалдан авалт буурсан учир газрын тосны үнэ огцом буурсан юм.

Харин одоо бол бүх зүйл эргэн хэвэндээ орж, эрэлт нэмэгдэж байна. Тэгэхээр он дуустал газрын тосны ханш 70 орчим ам.долларт хэлбэлзэнэ гэж таамаглаж байна. Гадаад зах зээлийн үнэ өссөн ч гэсэн Монгол Улсын Засгийн газар ААН-үүдтэй зөвшилцөн үнэ барих бодлого хэрэгжүүлж, вакцинжуулалт 60 хувьд хүртэл АИ92 шатахууныг 1450 төгрөгөнд хадгалсан. Дельта хувилбар эсвэл өөр ямар нэгэн хувилбарын давлагаа үүсэхэд Засгийн газраас арга хэмжээ авна.

-Ямар арга хэмжээ байх вэ? -Судалгааны түвшинд байгаа. Одоо үүнийг хэлэх эрт. Судлаад, төлөвлөсний дараа олон нийтэд танилцуулна.-Засгийн газраас дахин үнэ барих бодлого хэрэгжүүлнэ гэсэн үг үү? -Шууд тэгж ойлгож болохгүй. Олон төрлийн арга хэмжээ авч хэрэгжүүлэх боломжтой. Сая гэхэд л АИ92 бензиний улсын нөөцийг 30 мянган тоннд хүргэх Засгийн газрын тогтоол гарсан.

Үүнийг татан авахад шат дараалсан арга хэмжээг хэрэгжүүлнэ. Тэрнээс биш шууд үнэ рүү нь чиглэж ажиллавал хэцүү шүү дээ. ААН-үүд бизнесийн зарчмаар ажиллаж байгаа. Үүнд төр оролцож, үнэ өсгөх, өсгөхгүйг зааж өгнө гэж байхгүй. Тиймээс бид нөөцөө сайн бүрдүүлэх хэрэгтэй. -Одоогийн байдлаар нөөц хэр байгаа вэ? -Улсын хэмжээнд нөөц хэвийн байна. Газрын тосны бүтээгдэхүүн 30-аас доошгүй хоногийн нөөцтэй байх ёстой. АИ92 бензиний нөөц 2700 тонн байгаа. Үүн дээр нэмээд Засгийн газрын тогтоолоор 30 мянган тонныг нэмж нөөцөлнө.

Эх сурвалж: itoim.mn

 

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна
  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • March 2026
  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.