Цахим ертөнцөд хамгийн эрх дураараа байж, хэнийг ч юу ч гэж хэлж чаддаг хүн бол дуучин Нара. Дуучин, жүжигчин, улс төрч, бизнесмэн гээд олон зүйлээр мэргэшиж буй тэрбээр цахим ертөнцөд нилээдгүй идэвхтэй нэгэн.

Сүүлийн үед байраа алдаж түрээсийн байр хэсэж яваа талаараа тун гундуухан байдалтай цахим хэрэглэгчдэд яадаг юм үнэнээрээ сайхан хэмээн нийтэлсэн байна.
Тэрбээр: “Хүннү 2222 хороололд эсвэл Энканто хотхонд ер нь Орчлон сургуулийн ойр 2-3н өрөө байр (гайгүй үнээр) түрээслүүлэх хүн байвал Нарадаа түрээслүүлчээрэй.
З.а.л.и.л.а.н эмсээс болж 4н өрөө байраа алдаад түрээсийн байр хэсэж байгаа хүн байнаа яадын үнэнээрээ сайхан.” хэмээжээ.

Дуучин Нара буюу М.Нарантуяа 2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдсөнөөс хойш улс төрийн ертөнцийг идэвхтэй сонирхох болсон. Тэрбээр бизнесийн салбарт хүч үзээд зогсохгүй телевизийн нэвтрүүлэгт хөтлөгч хийж, завгүйхэн амьдарч байгаа. Өвчний улмаас нэлээд мяраалсан дуучин бүсгүй жингээ хаяхаар сэтгэл шулуудсан байна.














