Цахим ертөнцөд хамгийн алдартай хосуудын маань ээлжит скандель эхэлжээ. Саяхан Ананда өөрийн сайн дүүтэйгээ баруун аймгуудаар аялсан тухайгаа бичиж байсан бол эргэж ирээд тун ч удалгүй koвидоор өвчилсөн болж таарсан.

Тэгвэл аялж байх хугацаанд нь 2 бяцхан гүнжтэйгээ цагийг тун ч сайхан өнгөрүүлж байсан Т.Дэлгэрмөрөн халдвар авч үр хүүхдүүдийг нь эрсдэлд оруулсан Анандад хандаж ширүүхэн үг хаягласан бололтой.

Тэрээр “Оройн мэнд ах дүүсээ. Kopoнaвиpycийг тусах нь цаг хугацааны л асуудал. Хэзээ нэгэн цагт хэн хүнгүй тусаж бас эдгэрэх л ёстой.

Харамсалтай нь энэ гайтай вирүсийг биедээ тээсэн хүмүүс өвчин туссанаа нуун дарагдуулж , бусдын дунд гэмгүй царайлж мэнд эрэн сургааль айлдаж гэр бүл үр хүүхдээ эрсдэлд оруулж байгаа нь тун харамсалтай.

Ялангуяа туссанаа мэдсээр байж тусгаарлагдахгүй хөдөө орон нутгаар аялал зугаалга хийж бусдад гай удсан хо г ша арнууд Монголоор дүүрэн байна.
Тэдгээр хүмүүсийн орсон гарсан уулзсан учирсан бүхэн өнөөх гайта й вирүсийг тээж цаашаа хот айл , сум аймаг хотгүй тараагаад байгааг ухамсарлахгүй байгаа нь нийгэмд ямар их хо р хө нөөлтэй вэ.Ийм өөдгүй этгээдүүдийг эрсдэлд оруулсан үйл хэрэгтэй нь дүйцүүлж хариуцлага тооцох хэрэгтэй.
Энэ бүх ухамсаргүй хүмүүсийн бэр хшээлийг сөрөн зогсож эрүүл мэндийн төлөө тэмцэж байгаа эмч сувилагч тангарга өргөсөн төрийн албаныхан та бүхэндээ талархая” гэжээ.













