Улсын их хурлын гишүүн асан, дуучин Самандын Жавхлан тун ч эх оронсог хүн. Монгол түмэн минь ээ гэж яриа болгондоо дурьддаг тэрээр баруун аймгуудаар аялж, Алтан таван богддоо бараалхсан тухайгаа цахим хуудсандаа оруулсан байсан. Тэгвэл өчигдөрхөн өөрийн цахим хуудаснаа Шонхор шувууны зүй бус хорогдлын талаар бичиж, олон түмэндээ ханджээ.

Тэрээр “Эх орон минь дээ, эвий минь, Хамаг олон минь ээ, Хаан шонхор, Хурмастын жигүүртэн чинь vxээд дууслаа яана вэ? Сэтгэлгүй ухвар мөчид зөвхөн мөнгөний төлөө улсуудад дэндүү гомдмоор, харамсмаар даанч яавдаа, бид л алдаа хийчихлээдээ…

Сонгоод уйлдаг байсан сонгоод vxэцгээдэг боллоо. Халаг гэж.

-Шувууд тогонд цохиулахаас хамгаалсан хуванцар бэхэлгээ байдаг гэж сонссон засаг нь хийдэггүйн бол өөрснөө хийе ээ! Энэ чиглэлээр судалсан мэдэх хүн байна уу? Энэ чиглэлийн хариуцсан мэдрэл муут сайдууд, албаны нөхдүүд юу хийж гийгүүлж байгаа талаараа мэдээлэл яаралтай хийнэ үү!!!” хэмээсэн байна.

Түүний энэхүү санаачлагыг цахим орчинд олон залуус дэмжиж, сайн дураараа нэгдэж байгаа сурагтай.

Эх сурвалж: gegeenee.com













