Комедиан Амараа Хэнтий аймагт зорин очжээ.

Харамсалтай нь татвар төлөгчдийн мөнгөөр буюу 2 тэрбум төгрөгөөр баригдсан шинэ бүтээн байгуулалт нь шинэ цагийн балгас болсон байна.

Санаачилсан, гүйцэтгэсэн, хүлээн авсан хүмүүсийг бурхан өршөөх болтугай хэмээжээ.

Энэ бол Хэнтий аймагт баригдсан Андлалын өргөө цогцолборын ҮНЭН дүр төрх…

Энэхүү цогцолбор нь 18 метр өндөртэй, Чингис хаан, Боорчи нарын дүрслэл бүхий хөшөө хэлбэртэй байх бөгөөд газар газрын сайн эрс андын тангараг өргөж байх утга учир бүхий байгууламж байхаар төлөвлөжээ. Учир нь энэ газар нутагт Тэмүүжин найман шаргаа хайж яваад Боорчитой таарч, андын тангараг өргөж байсан түүхтэй юм байна.

Д.Нямхүү ажилдaa эргэн орвол олон хүн мөнгө завшиж, албан тушаалаа ypвyyлсан нь ил болох гэнэ
Kopoнaвиpyc, цар тахлын үед хамгийн их ачаалалтай ажилласан гэж бусдаар өрөвдүүлж ивлүүлж байсан халдварт өвчин судлалын үндэсний төвийн зарим албан тушаалтныг саатуулсан талаар хэвлэлүүд шуугьж байна.

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн нэгдсэн лабораторийн албаны дарга ихзаяа тэргүүтэй хэд хэдэн албан тушаалтныг хорьсон бөгөөд тэд зарим аж ахуйн нэгжид давуу байдал олгосон байх магадлалтай гэх үндэслэлээр шалгагдаж байгаа юм.

Тодруулбал kopoнaвиpyc цар тахлын дэгдэлт гарч байсан үед пи си ар болон түргэвчилсэн шинжилгээ авдаг хэрэгслийг худалдан авах гэрээ байгуулахдаа зарим компанид давуу эрх олгочихож. Авлигатай тэмцэх газарт ирсэн гомдлын дагуу шалгахад саатуулагдаад байгаа албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдийн гэрээс зуун тавин сая төгрөг хураан авсан байна.

Уг нь эмч, эмнэлгийн ажилтнууд kopoнaвиpyc, цар тахалтай тулж, улаан бүсэд ажиллаж байгаа учраас цалин урамшууллыг нь нэмэгдүүлсэн, төрөөс багагүй анхаарал хандуулж, орон сууцын ипотекийн зээлд ч холбож өгч байсан нь саяхан.
Гэтэл дунд болон доод албан тушаалтнууд нь хөлсөө дуслуулж, хүчээ баран байж ажиллаж байхад дээд шатныхан нь өөрт ашигтайгаар жаалж байсан нь ийн илчлэгдэж байна. Саатуулагдсан их заяа тэргүүтэй албан тушаалтнуудыг тийн хөрөнгө шамшигдуулж байсныг халдварт өвчин судлалын үндэсний төв болон эрүүл мэндийн яамны удирдлагууд ч мэдэж байсан тухай зарим эх сурвалжууд хэлж байгаа юм.

Учир нь цар тахлын ид дэгдэлтийн үе гэдэг нь халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирлаар нямхүү ажиллаж байсан гэсэн үг. Харин саяхан нямхүүг ажилд нь буцаан томилох шийдвэр шүүхээс гарсан нь халдварт өвчин судлалын үндэсний төвийн булхайг дэлгэх шалтаг болсон аж.

Хэрвээ Д.Нямхүү ажилдаа эргэн очихоор улайрвал дараагийн удаа дахиад ч олон хүн мөнгө завшиж, албан тушаалаа урвуулсан нь ил болох гэнэ. Товчхондоо эрүүл мэндийн яам, халдварт өвчин судлалын үндэсний төвийн одоогийн удирдлага болон нямхүүгийн үеийнхний хоорондын дайнаас болж өвчнөөр хөлжигсөд илчлэгдэж байгаа юм. Зовлон ихдэхээр, лам таргалж зуд болохоор нохой зоолно гэж энэ байх даа.
Эх сурвалж: www.erennews.mn













