Дуучин Нара өөрийн цахим хуудаснаа бал хураах ажилд түүний аав нөр их ажилд нь хэрхэн тусалсан талаар нийтэлсэн нь олны хайр хүндэтгэлийг хүлээв.

Дуучин М.Нарантуяа
Тэрбээр: “Миний хайртай аав ирж охиндоо бал хураах их ажилд туслаж хамаг хүнд юм өргөх ажлыг амжуулж өглөө.

Аав минь их халуун нар шарвал ч айхтар ажил бололтой шүү гээд амаргүй зам туулж, амаргүй ажиллаж байж энэ бал гээч зүйлтэй учирдгийг маань бодитоор үзээд охиноороо бахархаж байна гэнээ.
Гэснээс хүмүүсийн элдэв шүлс үсчиж байхад би мөрөөрөө өөрийнхөө амьдралыг хичээгээд хүнээс гуйх бүү хэл харин ч үргэлж байгаагаасаа илүүчилсээр ирсэн.
Сайхан амьдрах санааных биш, хичээл зүтгэлийнх байдаг юм аа хө!!!
Зуны сар дуусахтай уралдан ажлаа ч амралтаа ч хийж амжуулж байна.” гэжээ.













