Өчигдөр Засгийн газрын хуралдаанаас Хөшгийн хөндийн бүтээн босголтын асуудал хариуцсан Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчийг томилсон. Уг албан тушаалд УИХ, Засгийн газрын гишүүн асан Д.Оюунхоролыг томилоод байгаа юм. Иргэд үүнд тун бухимдангуй байна.

Харин энэ үеээр Буян компанийн захирал, Улс төрч Б.Жаргалсайхан өөрийн цахим хуудаснаа дамжуулан ийнхүү сэтгэгдэлээ илэрхийлсэн байна.

Тэрбээр: “Буцалгаад шөл гарахгүй, буурал болсон ч ухаан суухгүй” гэгчээр ямар хэмжээний нэр хүндтэй, мэдлэг боловсролтой вэ гэдгийг Монголчууд бараг 30 жил харсан.

Гэтэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ түүнийг шинэ албан тушаалд томилсон нь олон хүний дургуйцлыг төрүүлсэн байх юм. Шинэ нисэх буудал шинэ технологи, шинэ менежмент, шинэ бодлого хэрэгтэй болохоос албан тушаал нэхсэн авгай нарын цай уух, унтах газар биш л баймаар.

Залуусын бухимдах аргагүй юм. Нэг унтаахай авгай улс төрийн томилгоогоор төрийн албыг хагас жаранаар орон тоо бөглөв шүү. Иймэрхүү томилгоог нүдээ олсонгүй гэж ард түмэн хэлээд байгаа юм даа.













