Иран улсын иргэн ч Монгол Улсын иргэншилтэй Сайд Моллай Токиогийн олимпоос жүдо бөхийн төрлөөр мөнгөн медаль авч ирж магнайг тэнийлгэж, медалийн тоог нэмсэн билээ.
Монгол Улсын иргэн болж олимпын аварга болох мөрөөдлөө гүйцэлдүүлэх чин хүсэлтэй дэлхийн аварга, Ираны жүдоч С.Моллай Монгол Улсын шигшээ багт олимпын мөнгөн медаль авчирсан амжилтаараа Монголчуудыг төдийгүй, аав, ээж, ах, эгч дүүсээ баярлуулсан.


Саиед Моллай Монгол улсын нэрийн өмнөөс олимпын медаль хүртсэн ч өөрийг нь дэмжихгүй байгаад сэтгэл дундуур байгаагаа өөрийн фэйсбүүкээс комментоор бичжээ.
Аймаг, компаниуд тамирчиддаа байр өгсөн ч Моллайд том дэмжлэг үзүүлэхгүй байгаад гонсоогоо юм болов уу??? (С.Моллайн өөрийн фэйсбүүк мөн болно)














