АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр сүүлийн үед эрх баригч МАН болон Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг шүүмжилж мэдээлэл хийх болсон.

Харин түүний шүүмжлэлийн хариу байж болзошгүй, Ч.Өнөрбаярын олон жилийн өмнө оюутны нэгэн урлагийн наадамд эмэгтэй хүний хувцас өмсөж оролцсон гэрэл зургийг ‘Ч.Өнөрбаяр гo.мoнуудын клубт’ гэсэн тайлбартайгаар олон нийтийн сүлжээнд зохион байгуулалттай тараах болжээ. Тэгвэл тус мэдээлэлд жүжигчин Г.Ундармаа: ‘Хэн хаана ч дуулж болно. Сургуулийн эсвэл байгууллагын урлагийн үзлэг клуб аль нь ч байж болно. Энийг хийсэн хүнд юу хэрэгтэй юм бол?! Энэ хүнийг танихгүй л дээ. Өмөөрмөөр санагдлаа’ хэмээжээ.














