Монгол улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монголын Үндэсний Бөхийн Холбооны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан бөхийн барилдаанд өнөөдөр хүй долоон худагт болно.
Барилдаанд улсын аварга дөрөв, улсын арслан гурав, улсын гарьд тав, улсын заан ес, улсын харцага 18, улсын начин 64, нийт 103 улсын цолтон тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 512 бөх зодоглохоор бүртгүүллээ.
2021 оны наймдугаар сарын 14-ний өдөр бүртгүүлсэн сумын цолтон болон залуу бөхчүүд тус барилдаанд багтаж барилдах боломжгүй болсон учир эдгээр бөхчүүд МҮБХ-ны санхүүгээс мандатын төлбөрөө буцаан авна уу.
Мөн Багануур хот, Архангай, Сэлэнгэ аймгуудын бөхийн холбооноос зохион байгуулсан Аймгийн цол олгох барилдаанд түрүүлж, үзүүрлэн, шөвгөрсөн бөхчүүдэд цол чимгийг олгох батламж, захирамж гаргаагүй тул маргаашийн барилдаанд хуучин цол эрэмбээрээ барилдах болсныг уламжилъя.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Өглөөний гудамжинд ‘Дээлтэй өглөө’ өдөрлөг болж байна

Чингэлтэй дүүргийн Гутлын-22-т байрладаг Өглөөний гудамжинд “Дээлтэй өглөө” өдөрлөг болж байна.
Энэ өдөрлөг нь Монгол өв соёлоо таван мэдрэхүйгээрээ мэдрэн баясаж, ажлын эхний өдрийг эрч хүчтэй эхлүүлэх зорилго бүхий өдөрлөг хэмээн уг өдөрлгийг зохион байгуулагчид хэлж байгаа юм. Мөн Үндэсний өв соёл, Монгол уламжлалаа сурталчлан таниулах зорилгын хүрээнд шинэ долоон хоногийн эхний өдөр бүрийг Монгол дээлтэй угтах уриалгыг дэвшүүллээ.

Хөтөлбөрийн тухайд:
Морин хуурч, Хөөмийч, Хөсөгтөн хамтлагийн ‘Огторгуйн биелгээ’ үзүүлэн тоглолт, Өглөөний дасгал /Биелгээний хичээл/ Монгол хөгжил, Монгол ухаан сэдэвт лекц ‘Та Монгол Ээж’ ТББ-ын Тэргүүн Ц.Наранханд, Язгуур урлагийн тоглолт, Хөгжөөнт тэмцээн, уламжлалт наадгай зэрэг үндэсний ёс заншлыг хадгалсан өдөрлөг болж байгаа юм.














