“Номин талс” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөнгийн анхны эхнэр, охин Зөөлөнсийгийнх нь ээж одоогоос 6
жилийн өмнө хүнд өвчний улмаас таалал төгссөн билээ. Тэгвэл өөнөөдөр талийгчийн төрсөн өдөр болж
байгаа бөгөөд сошиал орчинд сайнтай муутай олонтаа хэлэгддэг аав охин хоёр ээжийгээ, хайртай ханиа
дурсчээ.

Зөөлөнсийгийн хувьд төрсөн ээжтэйгээ хамт амьдрах хугацаа тийм ч удаан байгаагүй. Түүнээс хойш хойд
ээжийн нүүрийг үзэж томчуудын хэрүүл маргааны золиос болж эхийн хайрыг мэдрэлгүй өссөн гэхэд
хэлсдэхгүй. Тэрээр талийгч ээжийгээ дурсаж өөрийн цахим хуудсанд хуучны зургуудыг нь оруулаад “Таньдаа төрсөн өдрийн мэнд хүргэе”, “Хайртай шүү ээжээ” гэжээ.

Харин дуучин Т.Дэлгэрмөрөн: Хүмүүс өнгөрсөнтэйгөө бүү зyyралд урагшаа харж амьдар гэдэг.Би урагшаа
харж биш угшлаа бодож амьдардаг.Энэ миний түүх , үнэн хайрын минь эхлэл хэзээд мартагдашгүй оч.

Хайртай үрийг минь наддаа үлдээгээд өөрөө чи Зөөсий болоод хувирчихсан болохоор би чамайгаа хэзээ ч
мартахгүй.Амь нь үүргээ биелүүлсээн , охин нь хөөрхөн дүү нартай болсон.Би бүгдийг хайрласан бас
итгэсээн.

Түүндээ зориулж Дээгий нь Үнэнч зүрх хэмээх цомгоо бэлэн болгосны дотороос Зүүдний дагина хэмээх дууг
зориулан бичсэн билээ. Хэзээ ч нэгнээ бүү хyyр нэгэнт л хайртай гэж хэлж бас амалсан бол мөнхийн оч гэж
сэтгэлдээ гэрэл асаа залуусаа , энэ бол амьдрал
Зөөсий Дээгий хоёр нь өнөөдрийг хүртэл аз жаргалтай бас тэмцэл гунигтай амьдарч байгаа нь хэзээд
мартагдашгүй эхлүүлсэн түүх минь юм шүү дээ.
Чамдаа төрсөн өдрийн мэнд хүргэе ээ , би чамдаа хайртай миний бурхаан…Хайртай бүхнээ дурсаж Зүүдний
дагина дууг сэтгэл зүрхэндээ тамгалаарай дуунд дуртай дурлал хайрын эзэд минь. Ум мa ни бaд мe хyм














