Монголын тамирчин болсон, ДАШТ-ий алт, мөнгөн медальт Саид Моллаеи “Токио-2020” олимпоос мөнгөн медаль хүртэн, монгол түмнийг баярлуулсан билээ. Түүнд баяр хүргэж, үндэсний ‘Esu MonteE’ брэнд хүр хорхойн торгон монгол тэрлэг бэлэглэжээ.
Өнгөрсөн долоо хоногт мөн ийм нэгэн баярт үйл явдал болсон юм. Эргэн сануулбал, наймдугаар сарын 05-нд үндэсний ‘Debel Fashion’ брэнд салоны хамт олон Саид Моллаеид цэнхэр торгон дээл урлан бэлэглэсэн билээ.














