‘Улаанбаатар уран баримал-2014’ наадмын шилдэг 30 бүтээлүүдийг хүүхэд залууст хөшөө дурсгалаар дамжуулж урлагийн сайхныг мэдрүүлэх зорилгоор Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байршуулсан юм.
Эдгээр хөшөөнүүд дотроос гартаа эрх барьсан, буурал эмээгийн хөшөө хүүхдүүд гэлтгүй томчуудын ч хайрыг татдаг, хамгийн алдартай бүтээл гэхэд болно.
Хүмүүс эмээгийн өвөр дээр чихэр тавин, хүүхдүүд эрхийг нь сонирхон үздэг юм. Мөн зарим нь ‘Эмээтэйгээ уулзсан юм шиг санагдлаа. Эмээ минь ингээд л эрх бариад сууж байдагсан’ хэмээн ярьцгаадаг билээ. Тэгвэл хэдхэн хоногийн өмнө нэгэн сайхан сэтгэлтэй бүсгүй эмээгийн хөшөөг дахин будаж өнгийг нь сайн дураараа сэргээсэн байна. Бидний дунд ийм л эгэл даруу сайхан сэтгэлтэй хүн байгаад Монгол түмэн хайрлаж хүндэлж, түүнд талархсан сэтгэгдлийг цахим орчноор илэрхийлж байсан юм.













