Мэргэжлийн боксын шилдэг тамирчдын эгнээнд шилжсэн Монгол Улсын Гавьяат тамирчин, “Лондон 2012” олимпийн наадмын мөнгөн медальт Н.Төгсцогт эх орондоо ирж, амарч байгаа билээ.
Гавьяат тамирчин Н.Төгсцогтын хувьд өмнө нь “Volume Plus” сувгийн захирал Д.Уранзаяатай дотно харилцаа үүсгэж нэг хүүтэй болсон боловч холбоогоо тасалсан тухай хэвлэлүүдээр шуугиж байсан.

Саяхан Н.Төгсцогт шинэ найз бүсгүйтэйгээ хамт амарч буй зургаа инстаграм хуудаснаа дэлгэсэн нь олны анхаарлыг татаад байна.Түүний шинэ найз бүсгүйг Э.Энэрэл гэдэг бөгөөд 2014 онд 17 насандаа “Зүрх зогсохгүй” уран сайхны кинонд тоглож байжээ. Мөн цөөнгүй реклам сурталчилгаа болон дууны клипэд тоглож байсан туршлагатай бүсгүй аж.

Сүүлийн тулаанаа хийсэн залуу маань эх орон хайрт бүсгүй дээрээ ирсэн байгаа бөгөөд тансаг хаусдаа нам жимхэн амьдарч байгаа билээ.

Цахим орчинд тун идэвхтэй байдаг түүний найз бүсгүй сүүлийн үед нам жим байгаа нь түүнийг жирэмсэн болсон уу гэсэн хардлага төрүүлээд байгаа билээ. Ингээд үзэсгэлэнт найз бүсгүйн сүүлийн үеийн зургуудыг нь хүргэж байна.














