Б.Болортуяа шөвгийн наймд Пан Америкийн аваргын алт, мөнгө, хүрэл медальт Эквадорын Луиза Элизабет Валверде Мелендресийг 5-15 харьцаагаар ялж шөвгийн дөрөвт шалгарлаа.
Тэрээр шөвгийн дөрөвт 2018 оны дэлхийн аварга, 2017, 2019 оны ДАШТ-ий мөнгөн медальт Японы Маю Мукайдатай 18:05 цагаас барилдана.
М.Лхагвагэрэл шөвгийн наймд 2020 оны Европын аваргад тавдугаар байр эзэлсэн Германы Геннадиж Кудиновичийг 6-5 харьцаагаар ялж шөвгийн дөрөвт шалгарлаа.
Манай бөх эхний үед нэг оноогоор тэргүүлж байсан. Харин хоёрдугаар үед 5 оноо алдсан ч зөрж 5 оноо авч яллаа. Тэрээр шөвгийн дөрөвт 2021 оны Пан Америкийн аварга АНУ-ын Габль Дан Стевесонтой 17:45 цагаас барилдана.













