Хөдөлмөр нийгэм хамгааллын сайд А.Ариунзаяа өнгөрсөн сард ILO-Судалгааны ажлын хоёр дахь шатны санхүүжилтад 30 сая 571 мянга 700 төгрөг зарлагаджээ.
Уг ажлын нэгдүгээр шатны тайланг хайсан боловч 2021 оны Хөдөлмөр нийгэм хамгааллын яамны шилэн дансанд байсангүй. Мөн 2020 оны утгаас ч илэрсэнгүй. Харин 2020 оны арванхоёр дугаар сард ILО-Санхүүжилт утгаар 55 сая 600 мянган төргөгийн орлого орж байжээ.

LО-Малчдад зориулсан ХАБЭА-н гарын авалга боловсруулах ажлын үлдэгдэл төлбөр гэх утгаар өнгөрсөн сард зургаан сая 930 мянган төгрөг илгээжээ. Үүнээс гадна зургадугаар сард ILО зөвлөх үйлчилгээний үлдэгдэл утгаар 11 сая 70 мянган төгрөгийн утгаар зарлага гаргав.

Хачирхалтай нь малчдад чиглэсэн агуулгатай уг үйлчилгээний эхлэл тавигдсан гэх ул мөр эдгээр хоёр жилд байсангүй.
П.Жасрай сайдын зээ охин А.Ариунзаяа нь ХНХ-ын сайдаар хоёр дахиа томилогдон ажиллаж байгаа юм. А.Ариунзаяа сайд шилэн дансны мэдээллийн задаргаа тайланг хавсаргалгүй, ямар газартай гэрээлж, чухам юунд мөнгө зарлагадаж байгаагаа задлан тайланг тусгахгүй, учир битүүлэг хөтлөлт хийжээ.

Эх сурвалж: eguur.mn













