Мэргэжилтнүүд х орт хавд рын өвч интэй эмэгтэйг 318 хоногийн турш судалсан байна. Судалгааны хугацаанд тэд эмэгтэйгээс kopoнaвиpycийн 40 өөр мута ци байгааг тогтоожээ. Үүний зэрэгцээ виpycийн мутаци нь Т-эсийн дархлааны нөлөөнөөс за йлсхийхийг оролдсон юм. Өвчтөний биед лимфома үүссэний улмаас түүний бусад төрлийн дархлаа эрс суларсан болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Мэргэжилтнүүд ходжкин бус лимфома өвчинтэй эмэгтэйд kopoнaвиpycийн урт хугацааны явцыг ажигласан байна. Судалгааны баримт бичигт өвчтөнд саармагжуулагч эсрэг биет агуулаагүй ритуксимаб тусгай бэлдмэлийг тогтмол өгч байсан гэжээ. Судалгааны ажлыг Георгий Базыкин удирджээ.
Kopoнaвиpyc эмэгтэйд өнгөрсөн оны дөрөвдүгээр сард илэрсэн бөгөөд виpyc байгаа эсэхийг илрүүлэх шинжилгээнийх нь хариу заримдаа эерэг, заримдаа сөрөг гарсан нь эрдэмтдийн анхаарлыг татсан байна. Энэ хугацаанд эмэгтэй хоёр ч удаа уушгины хатгалгаа туссан ба түүний биед kopoнaвиpycийн 40 орчим мутаци байгааг илрүүлсэн аж. Эцсийн судалгааны үр дүнд эмэгтэйгээс 34 мутаци илрүүлсэн байна.

Мэргэжилтнүүдийн дүгнэснээр эмэгтэйн биед илэрсэн виpycийг санаатайгаар мутацид оруулсан гэдэгт итгэлтэй байгаа аж.
Нэг хүний биед 40 мутаци илэрсэн нь эрдэмтдийн анхаарлыг татаж байгаа бөгөөд чухам ямар шалтгаанаар түүний биед орсон талаарх судалгааны ажил үргэлжилж байгаа юм. Өвөрмөц тохиолдлын талаар биологийн шинжлэх ухааны доктор, профессор Георгий Базыкин фэйсбүүк хуудсандаа нийтэлсэн байна. Түүний хэлснээр, коронавирус нь ихэвчлэн хэдэн долоо хоногоос илүүгүй хугацаагаар хүний биед оршдог, гэсэн ч энэ тохиолдолд нэгэн зэрэг 40 мутаци зэрэг байгаа нь эрдэмтдийн анхаарлыг татаж байгаа аж.

(Эх сурвалж: planetanovosti.com)













