Би 2020 оны 1-р сараас Монголын Жүдогийн шигшээ багийн терапистаар ажиллаж байгаа. Болдбаатар багш ярьж байсан шиг “Athletic trainer” ба “Physical therapist” гэдэг миний мэргэжил бол гэмтэлээс урьдчилан хамгаалах дасгал ба бие халаат, taping, эмчилгээ, гэмтлийн дараах спортод эргэн орох сэргээн засах эмчилгээ, ядралт сэргээх массаж гэх мэт зүйлийг хариуцаж хийдэг. Нүдэнд харагддаггүй, арын алба гэсэн үг, Монголд энэ мэргэжлийг сайн мэддэггүй, гэвч дэлхий дээрх бүх төрлийн спортын багд дор хаяж заавал нэг мэргэжилтэн байдаг.

Энэхүү пост хийхээс үнэхээр санаа зовсон ч, энэ салбарыг хөгжүүлэхийн тулд хэрэгтэй гэж бодож хийлээ.Энэ хоёр жил бүх тэмцээнд багтайгаа цуг явсан ч, зөвхөн олимпод явж чадсангүй. Дасгалжуулагч нар намайг авч явахын тулд хичээсэн ч бүтсэнгүй. Олимпд яваагүй гэдэгт миний уур хүрээд бухимдаагүй. Тамирчидад амжилт гаргахад нь, миний тусламж хамгийн их хэрэгтэй чухал үед тусалж чадахгүй байгаадаа маш их харамсаж байна. Цаашдаа ийм асуудал дахин үүсэхгүй гэж найдаж хүсэж байна.

Энэ олимпд манай бүх тамирчид дасгалжуулагч нар маш сайн оролцсон. Энэ багт ажиллаж байгаагаа бахархалж байна. Мөн зөвхөн жүдо гэлтгүй, Монголын бүх спортын төрлүүдийг илүү хөгжүүлэхийн тулд манай мэргэжилтнүүдийг нэмж ажилуулна гэдэгт найдаж байна. Баярлалаа гэсэн бол иргэд энэ үйл явдалд ихэд уурсан доорхи комментыг бичсэн байна.

Япон хүн тулдаа л үнэнийг бичжээ. Манай дарга нарын хор нь хэзээ нэг гарч хүн төрхөндөө орно доо. Энэ бүр арай арай.. Гутаж байна!!! хэмээжээ.














