“No naadam” жагсаалыг зохион байгуулсан зарим хүнийг гадны тусгай албадаас санхүүжүүлсэн нь нотлогдож, улмаар зарим зохион байгуулагчийг Тагнуулын байгууллагаас баривчлан саатуулжээ.

Тодруулбал, өнгөрсөн долдугаар сарын 1-нд иргэд нэгдсэн Үндэсний их баяр наадмыг энэ жил зохион
байгуулахыг эсэргүүцэж Төв талбайд “No naadam” жагсаалыг зохион байгуулсан. Цар тахлын үед наадам
тэмдэглэж, хурдан морь уралдуулах Засгийн газрын шийдвэр нь хүүхдийн эрхийг зөрчихийн зэрэгцээ, амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг эрсдэлд оруулж буй үйлдэл хэмээн тэд ярьж байсан. Үүнтэй холбоотойгоор Засгийн газар баяр, наадмыг ирэх жил хүртэл хойшлуулсан билээ.
Эх сурвалж: zarig.mn
Эд зүйлсэд шингэсэн муу энергийг цэвэрлэх арга

Бараг хүн бүхэн дандаа л шинэ зүйл эдэлж хэрэглээд байдаггүй.
Био энергетикийн мэргэжилтнүүдийн баталж байгаагаар, өмнө нь эдэлж хэрэглэж байсан бүх хуучин эд юмсад ямар нэгэн хэмжээгээр сөрөг энерги хуримтлагдсан байдаг ажээ. Тиймээс хуучин эд зүйлс, хэрэглэлийг тэрхүү сөрөг энергиэс нь салгах зайлшгүй шаардлагатай.

Хэрвээ та өөр хүний өмсөж хэрэглэж байсан хувцас хунарыг өмсөхөөр бол нэг зүйлийг анхаарах хэрэгтэй: өмнө нь тэр хувцас хунар, эд зүйлсийг хэрэглэж байсан тухайн хүний өвчин зовлон, асуудал бэрхшээл зэрэг хувцас, эд юманд нь шингэчихсэн ирдэг гэсэн үг.

Энэ нь хуучин эд зүйлс худалдаалах зах, дэлгүүрүүдийн бараанд хамаатай. Харин комиссын бараа зардаг дэлгүүрүүдийн бараанд сөрөг муу энерги байдаггүй. Учир нь, хэд хэдэн дамжлагын угаалга, хими цэвэрлэгээнд орж, ариутгагдсан байдаг. Тиймээс шингэсэн энерги нь бүрэн арилдаг.

Харин хуримын даашинз хувь хүнээс авах, эсхүл прокатны газраас түр авч өмсөхдөө сэжиглэх хэрэггүй. Учир нь, хуримынхаа өдөр сүйт бүсгүй хамгийн аз жаргалтай, сэтгэл хөдлөл нь дээд цэгтээ хүрч баяр баясгалантай байдаг тул энергийн хувьд зөвхөн эерэг энерги ялгарч, даашинзанд нь хүртэл шингэдэг. Тэгэхээр зэ.вүү.цэж, сэж.иглээд байх зүйлгүй юм.

Гар дээрээс юм худалдаж авахдаа өөрийнхөө мэдрэмжинд, зөн совинд итгэж байхад илүүдэхгүй. Зөн совин тань тухайн эд зүйл тааламжтай юу үгүй гэдгийг аяндаа хэлээд өгөх болно. Жишээлбэл, гэнэт авмааргүй онцгүй санагдах, эсхүл эргэлзэж тээнэгэлзсэн үед авах гэсний хэрэггүй л болов уу.

Хуучин хувцас худалдаж авахаар бол бүх халаасыг нь сайн шалгаарай. Үсний хавчаар, сам гэх мэт жижиг сажиг зүйлс байвал нь хаяарай. Хүний үс гэдэг мэдээллийг асар хүчтэй дамжуулдаг эд гэдгийг санаж яваарай.

Хувцас хунар худалдан авахдаа өмнөх эзнийх нь энергиэс салах нэг энгийн арга бол сайтар угааж цэвэрлээд халуун индүүгээр индүүдэх явдал. Ус бол янз бүрийн сөрөг энергийг маш сайн цэвэрлэж ариутгадаг. Угаалгын машинд хийж угаагаад, халуун индүүгээр индүүдвэл сөрөг энерги таныг болон танай гэр бүл, ойр дотны хүмүүст нөлөөлж чадахгүй юм.

Харин танидаг хүн чинь танд жаахан хүүхдийн өмсөж зүүж байсан зүйл өгвөл нь эргэлзэж тээнэгэлзэлгүй шууд аваарай. Яагаад гэвэл, хүүхэд бол өөр бусад муу энергийг дарж чадах маш хүчтэй энергитэй байдаг.
Айл гэрт жаахан хүүхдийн инээд хөөр аз жаргал авчирдаг гэж ярьдаг нь үүнтэй холбоотой юм.













