Улсын хэмжээний тав дахь химийн олимпиадыг Японы Хигашиосака хотноо долдугаар сарын 24-өөс наймдугаар сарын 2-ны өдрүүдэд зохион байгуулжээ. Химийн олимпиадаас Монгол Улсын баг хоёр мөнгө, нэг хүрэл, нэг тусгай байрын шагнал авчээ. Уг олимпиадад дэлхийн 79 орны 312 сурагч оролцсон байна.
Олон улсын хэмжээнд зохион байгуулдаг үндсэн зургаан олимпиад бий. Үүнд:
Математик, Мэдээлэл зүй, Хими, Биологи Физик, Газар зүй гэсэн хичээлүүд багтдаг юм.
Энэ жилийн тухайд манай сурагчид газар зүйгээс бусад таван олимпиадад оролцож нийт хоёр алт, зургаан мөнгө, долоон хүрэл медаль авсан бол дөрвөн сурагч тусгай байрт шалгарчээ. Нэг жилд дунджаар 3-5 медаль хүртдэг байсан бол энэ жил Монголын сурагчид 19 шагнал хүртэж онцгой амжилт үзүүлсэн байна. Ца.р та.халтай холбоотойгоор Улсын олимпиадуудыг цуцалж, олон улсын олимпиадын буухиаг таслахгүй байх зорилгоор сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулан сурагчдаа сонгон шалгаруулж, бэлтгэж, дасгалжуулж, шаардлагатай төсөв санхүүжилтийг шийдвэрлэж ажилласан талаар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээлжээ.
Токио-2020: Өнөөдөр Х.Болортуяа чөлөөт бөхийн -62 кг жинд зодоглоно

Чөлөөт бөхийн -62 кг жингийн барилдаанууд өнөөдөр эхэлж 11:42 цагаас Х.Болортуяа зодоглоно. 25 настай тэрээр Энэтхэгийн 19 настай Сонам Сонамтай барилдана.
Тэдний ялсан нь шөвгийн наймд Бразил болон Болгарын бөхчүүдийн ялсантай барилдах учиртай. Х.Болортуяа нь Монголын чөлөөт бөхийн сүүлийн буюу ес дэх эрхийг өнгөрсөн тавдугаар сард авсан бөгөөд дөрөвдүгээр сард болсон Азийн аваргаас мөнгөн медаль хүртсэн юм.













