МҮОНТВ-ийн залуухан, үзэсгэлэнтэй нэвтрүүлэгч Д.Одзаяаг танихгүй хүн ховор биз. Тэрбээр нэвтрүүлэгчийн ажлаас гадна томоохон үйл ажиллагаануудын хөтлөгч, үйлчилгээний байгууллагуудын нүүр царай болдог.

Өдгөө өөрийн “Бэлэг” нэвтрүүлгийг бэлтгэн хүргэж буй. Энэ цагийн хамгийн хүчтэй нөлөөлөгчдийн нэг тэрбээр энэхүү нэвтрүүлгээрээ байгууллагуудыг сурталчлан таниулж, дагагчидаа ч мөн баярлуулчихдаг нэгэн.

Түүнтэй өдөрт 8-9 байгууллага, хувь хүн холбогдож өөрсдийн бараа бүтээгдэхүүнийг танилцуулахыг санал болгодог байна.
Энэ тухайгаа тэрбээр “Би өдөрт ТОГТМОЛ 8-9 шинэ төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх мэдээллийг утсаар эсвэл мессежээр авч, түүнээсээ өдөр бүр 2-3 (11 уулзалт хийж байсан ч өдөр бий хэхэ) бизнес эрхлэгч, менежер, шинэ санаа гаргагч нартай уулздаг.

Хувь хувьсгалын 10 гаруй ажил, уулзалт төлөвлөж гараад завгүй гүйж байна аа гээд байдаг нь ийм учиртай юм шүү дээ. Мэдээж энэ бүхнээс ЗӨВХӨН сайныг нь, АЛБАН ЁСНЫ ЭРХТЭЙГ нь сонгож олонд таниулах үүргийг нэвтрүүлэг маань хүлээдэг.

Гэхдээ хамгийн гол нь юу гэх гээд байна вэ гэхээр залуучууд маань маш их ХӨДӨЛМӨРЛӨЖ байна. Залхуу байна ядуу байна гээд л нийтээр нь хамруулан шүүмжилдэг ч, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлээд, шинэ санаагаа олонд таниулаад, Монголдоо сайн үйлчилгээг нэвтрүүлээд өдөр шөнөгүй ГҮЙЖ байгаа нь олон байна. Үүнийг л хараад үнэхээр их бахархдаг, ирээдүй гэрэлтэй харагддаг. Ялангуяа ЗАЛУУ хүмүүс бид болохгүй байна бүтэхгүй байна хэн ч дэмжихгүй байна гээд суух биш ЗӨВ ХӨДӨЛЖ ЧАДВАЛ бүх боломж бидний гарт шүү манайхаан.” хэмээсэн байдаг.

Нийслэлийн шилдэг татвар төлөгчөөр тодроод удаагүй байгаа тэрбээр өөрийн цахим хуудаснаа хууль бус гэгдэх дархан цаазат тарвага шарж идэж баяртайгаар найз нөхөдтэйгөө зугаалж явна.

Нэвтрүүлэгч Д.Одзаяа минь олон нийтийн сүлжээгээр бүх амьдралаа дэлгэдэг ч хууль бус зүйлийг бүү түгээнэ үү. Ямартай ч Од бүсгүй Д.Одзаяа тарвага идэж буйгаа нийтлэж торг уулах болзолоо хангалаа.














