Өчигдөр /2021.07.31/ 17:05 цагт Архангай аймгийн Өлзийт сумын Бодонт багийн “Дунд гол” гэдэг газар бага насны хоёр хүүхэд тус голын усанд орж, тоглож байснаас нэг хүүхэд нь жив.сэн тухай дуудлагыг аймгийн Онцгой байдлын алба хүлээж авчээ. Тус дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг болон аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид тус сумын харьяат иргэн Н 10 настай эрэгтэйг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, өдрийн 22:10 цагт о.со.лдсон газраас 2 км-т 2 метрийн гүнээс цо.гц.сыг олж, Цагдаагийн газрын мөрдөх тасгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.

Иймд ард иргэд гол усны ойр байрлахдаа бага насны хүүхдээс хараа хяналтаа сулруулахгүй байхыг анхааруулж байна.
‘Токио-2020’ : Монголын шүүгч Э.Саруул байт харвааны финалын тоглолтыг шүүлээ

Байт харвааны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн финалыг Монголын шүүгч Энхбатын Саруул дэнсэлж, Монголын байт харвааны түүхэнд шинэ хуудас бичлээ.
Э.Саруул Франц, Англи хэлтэй бөгөөд 2013 онд Монголд болсон Азийн Гранпри тэмцээн, 2015 онд АНУ-д зохиогдсон Өсвөр үе, залуучуудын ДАШТ, 2016 онд Монголд зохион байгуулагдсан Оюутны ДАШТ-ний шүүгчээр ажиллаж байжээ.
Мөн тэр жилээ Шанхайн Дэлхийн цом, 2018 онд Аргентиний Буэнос Айрес хотноо болсон Залуучуудын Олимпийн наадамд шүүгчээр ажиллаж байсан аж.













