Олимпын хөтөлбөрт анх удаа багтсан жүдо бөхийн холимог багийн тэмцээн өнөөдөр болж байна Токиогийн олимпын медальтнуудаа тодруулах бөгөөд Монголын баг эхний шатанд БНСУ-ын багийг ялаад байгаа юм.
“Токио-2020” олимпын наадмын жүдо бөхийн багийн барилдааны Шөвгийн наймд Япон, Германы шигшээ багийн тамирчид учраа таарсан.
Эрэгтэйчүүдийн 73 кг-д Рио, Токиогийн олимпын аварга Оно Шохэй Германы жүдоч И.Вандткед ялагдлаа.
Ингэснээр барилдааны харьцаа 2:0 болж, Германы баг тэргүүлж байна. Тэгвэл онцлууштай нэг барилдаан болсон нь алдарт Шохо Оно аварга багийн барилдаан дээр цагийн төгсгөлд ялагдсан юм. Тэрбээр, Игор Вандткэ гэдэг залууд хөл тав.иулан уналаа.













