Нийслэлийн Эрүүл мэндийн газар-д ажилдаг нэгэн бүсгүй цахим хуудсандаа бодит үнэнг дэлгэжээ.
‘Өнөөдөр Монгол улсын аль нэг өнцөг буланд хоол тэжээлийн дутагдалтай, тураалтай, туранхай хүүхдүүд байсаар байхад зорилтот бүлэгтээ хүрч чадахгүй байгаа ‘Хүнсний талон’ гээчийг өлөв долов хийн булаан авч байгаа эрхэм хүндэт гахайнууд,
Шудрага бус хуваарилалт хийж бгаа төрийн албан хаагчид, дарга нар, Түүнд нь хамрагдсан ч хүүхдэдээ өгөх хоолоо apxиaр солиод yyчиxдaг эцэг, эхчүүдээ.. Та нарыг дэлхий яаж даагаад байдаг юм бэ.. Энэ бол тун саяханы бодитой зураг.. Африкийн аль нэг орны хүүхэд биш..
#НҮБХС-ийн дэмжлэгтэйгээр #НЭМГ-аас нийслэлийн хэмжээнд ‘Хоол тэжээлийн цочмог дутал’-тай бага насны хүүхдүүдийг илрүүлэн, эмчилгээнд хамруулах ажлыг эхлүүлээд жилийн хугацаа өнгөрчээ..
Нэг ч болтугай хүүхдийн жинг 500 граммаар ч болтугай нэмэгдүүлэх гэж бид зорин, олон хүн хүч хөдөлмөрөө зориулан ажилладаг юм. Үүнийгээ их буянтай ажил хийж бгаа гэж бид итгэдэг.. их л хэрэгтэй ажил гэж боддог.. (харин зарим нь хоолыг нь булааж иддэг юм бна, итгэмгүй.
Нилээдгүй хүүхдийг ч жинг нь нэмэгдүүлж, эрүүлжүүлж чадсан амжилттай ажиллаж байгаа.. (Бага насны хүүхдийг ийм байдалд хүргэх нилээдгүй шалтгаан байдаг боловч хамгийн гол шалтгаан нь ‘хоол тэжээлийн цочмог дутал’ Нэрнээсээ ойлгомжтой бгаа биз дээ тэ..?)
Гэтэл байртай, хаустай, 2 машинтай, 200 малтай гахайнууд идэш уушаа яаж шингээе гэж байж илүү зан ш дээ, шившиг.. Ядаж бтал бүгдээрээ илүүдэл жинтэй бгаа даа.. гэснээс эргэн тойрон, ойр хавь, хөрш айлд чинь жингийн алдагдалтай хүүхэд байвал өрх, дүүргийн эрүүл мэндийн төвдөө заавал хандаарай гэж дамжуулаарай..
Жич: Бодит байдал ийм байгааг л илэрхийлсэн юм.. Ямар нэг тусламж, дэмжлэгийн утга санаа агуулаагүй болно. Энэ ажил маань манай Нийслэлийн Эрүүл мэндийн газрын үндсэн ажлын 1 тул бид хийсээр л байх болно.. Харин ийм ажил хийгддэгийг иргэд болоод бусад төрийн байгууллагууд мэдэж уялдаа холбоогоо сайжруулаасай хэмээн хүсч байна’ гэжээ.













