Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын үеэр саналын хуудсаа дэлгэсэн болон бусад сонгогчийн саналыг баримтжуулан зураг авах, дүрс бичлэг хийх, шууд дамжуулах зэрэг үйлдэл гаргавал З өрчлийн хуулийн дагуу 10 сая төгрөгөөр торгуулах хуулийн заалттай.

Тэгвэл сонгуулийн өдөр иргэн Б.Цэцэг Сонгинохайрхан дүүргийн хэсгийн хороонд очиж санал өгөхдөө, бүх үйл явцаа дүрсжүүлж аваад фэйсбүүктээ тавьсан юм.

Улмаар цагдаагийн газарт ирсэн го мдлын дагуу СХД цагдаагийн хэлтэс уг хэргийг шалгаж прокурорт шилжүүлэн г эм бу руутайд үзэж жүжигчин Б.Цэцэгийг 10 саяын тор гууль ноогдуулсан. Улмаар Б.Цэцэг торгуулах хуулийн үндэслэлгүй гэж үзэж СХД Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд го мдол гаргасан байна.
Үүнтэй холбоотой шүүх хуралдаан өнөөдөр болж хэрэг үүсгэх үндэслэлгүй, гэм буруугүй гэж үзэж то ргуулийн хуудсыг хүчингүйд тооцсон байна.












