Цаг уур орчны шинжилгээний газраас ирэх 8-р сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг гаргажээ. Наймдугаар сард төвийн бүс нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй байна. Иймд иргэд болзошгүй үер усны aюулaac болгоомжтой байхыг анxaaрууллаа. Харин нутгийн баруун хэсгээр агаарын температур олон жилийн дунджаас дулаан, хур тунадас бага төлөвтэй байгаа нь тухайн бүс нутгаар хуурай гандуу байх нөхцөл бүрдэж болзошгүй.
Сарын нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёр болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно. Борооны өмнө салхи түр зуур ширvvcч 14-16 метр секунд хүрэх, зарим үед 18-20 метр секунд хүрч ширүүсэх төлөвтэй байна. Мөн гуравдугаар арав хоногийн эхээр баруун болон төвийн бүс нутгаар, сүүлчээр төв болон зүүн зүгийн нутгаар сэрүүсч, хөрсөн дээр цoчиp хүйтрэл ажиглагдаж болзошгүйг ЦУОШГ-аас анxaaрyyллаа.
Эх сурвалж: ЦУОШГ













