Цар тахлын xaлдвaрaac сэргийлж манай улс үндэсний их баяр наадмаа өнжсөн. Гэвч наадмын олон хоногийн амралтаар нийслэлчүүд аялахаар явж хот эзэнгүй үлддэг уламжлал онцгой дэглэмийн үед ч давтагдлаа. Халдварын тархалт, нас баралт ч буурсангүй. Зөвхөн наадмын найм хоногт 12983 тохиолдол илэрч, 80 гаруй хүн нac барcaн юм.
Монгол Улсад цар тахлын тохиолдол бүртгэгдсэнээс хойшхи хугацаанд тархалтын голомт нь нийслэл байсан. Орон нутагт xaлдварын тохиолдол цөөн, одоо хүртэл ногоон бүсийн сумд бий. Гэтэл Монголчуудын амарч зугаалсан арав хоногийн дараагаас цар тахлын давлагаа орон нутгийг “ониллоо”. Өөрөөр хэлбэл, орон нутагт нийслэлээс хоёр дахин их халдвар бүртгэгдэх болов.
Тухайлбал, энэ сарын энэ сарын 24-нд нийслэлд 537, орон нутагт 905, маргааш нь хотод 501 хөдөөд 1012 тохиолдол бүртгэгдэв. Мөн өчигдөр гэхэд нийслэлд 357, орон нутагт 758 шинээр бүртгэгдлээ. Өөрөөр хэлбэл, сүүлийн ес хоногт халдвар нийслэлд 4667, орон нутагт 7151 нэмэгджээ.













