• Latest
  • Trending
БНСУ-д зорчих иргэдийн анхааралд

БНСУ-д зорчих иргэдийн анхааралд

2021-07-28
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

2025-10-10
ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

2025-10-09
Retail
Thursday, January 22, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

БНСУ-д зорчих иргэдийн анхааралд

by admin
2021-07-28
in БУСАД
0
БНСУ-д зорчих иргэдийн анхааралд

БНСУ-д зорчих иргэдэд Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас дараах мэдээллийг хүргэж байна.

БНСУ-д зорчих виз авсан зургаагаас дээш насны бүх хүн нислэгт хамрагдахаас 72 цагийн өмнө к.о.в.и.д-19-ийн PCR шинжилгээ өгч, сөрөг хариу гарсан шинжилгээний бичигтэй байна. Шинжилгээний хариуг англи эсвэл солонгос хэл дээр гаргуулсан байх ба гуравдагч орны хэл дээр гарсан тохиолдолд англи эсвэл солонгос хэл рүү орчуулуулсан байна. Шинжилгээний бичиггүй тохиолдолд Солонгосын тал хилээр нэвтрүүлэхээс татгалзах боломжтой.

YOU MAY ALSO LIKE

Хотын дарга Х.Нямбаатар амралтгүй ажиллаж байна гэв

Эмгэнэл: Хаан найргийн Хатан Дулмаа тэнгэрт дэвшлээ

Хилээр нэвтрэх үед эрүүл мэндийн асуумж, маягт бөглөх ба тусгаарлалтын хоногийн хугацаанд эрүүл мэндийн байдлаа мэдээлэх тусгай апп-ыг хилийн боомтын холбогдох ажилтны тусламжтайгаар гар утсандаа суулгаж, идэвхжүүлнэ.

Тусгаарлах байр, тусгаарлалтаас чөлөөлөх журам

Богино хугацааны визтэй иргэд 14 хоногийн хугацаанд хорио цээрийн албанаас заасан тусгаарлагдах байранд тусгаарлагдана. Тусгаарлалтын төлбөрийг өөрөө хариуцна. Тусгаарлах байрны төлбөр хаана хуваарилагдсанаас шалтгаалан өдрийн нэг хүний 110-150 мянган вон байна. Хэрвээ тодорхой оршин суух хаягтай төрөл садан /нотлох баримт бичгийг орчуулж биедээ авч явах/-ынхаа мэдээллийг өгч, төрөл садан болох хүн нь онгоцны буудалд ирж батлан дааж авч явбал гэрт нь 14 хоногийн хугацаанд тусгаарлагдах боломжтой.

Урт хугацаагаар оршин суух оюутан, байнгын оршин суугч, хөдөлмөрийн гэрээт ажилтан зэрэг визтэй иргэд ганцаар тусгаарлагдах боломжтой, тусгаарлалтын стандарт шаардлага хангасан байрны хаяг мэдүүлж 14 хоногийн хугацаанд гэрээр тусгаарлагдаж болно.
Тухайлсан нэг улсад /2 өөр улсад вакцины I, II тунд хамрагдсаныг тооцохгүй/ ДЭМБ-аас зөвшөөрөл олгосон Pfizer, Janssen, Moderna, Astra Zeneca, Covishield, Sinopharm, Sinovac зэрэг вакцины бүрэнд тунд хамрагдаж хоёр долоо хоногийн хугацаа өнгөрсөн бизнес, эрдэм шинжилгээ судалгаа, хүмүүнлэг /зөвхөн орш.уу.лах ёслолын үйл ажиллагаанд оролцохыг ойлгоно/, БНСУ-д оршин суугаа төрөл садан /эхнэр, нөхөр эсвэл эхнэр нөхрийн гэр бүл/-тайгаа уулзах зорилготой ирж байгаа иргэдийг тусгаарлалтаас чөлөөлж болно.

Тусгаарлалтаас чөлөөлөгдөхийн тулд тухайн иргэн БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-д холбогдох үндэслэлээ нотлох баримт бичгийг бүрдүүлж хүсэлт гаргана. БНСУ-ын ЭСЯ-аас тусгаарлалтаас чөлөөлөх тухай батламж олгосон тохиолдолд үүнийгээ биедээ авч явж хилээр нэвтрэх үедээ шалгуулна.

Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан улс орнуудын хорио цээрийн дэглэмд тогтмол өөрчлөлт орж байгаа тул илүү нарийвчилсан мэдээллийг БНСУ-ын ЭСЯ, Хорио цээрийн алба болон ГИХГ-аас авч, нягталж байх шаардлагатайг анхаарна.

 

Саид Моллай Дэлхийн тавцанд ‘Монгол улс бол хүний эрхийг дээдлэгч орон юм’ гэдгийг чангаар зарлав

2021.07.27-ны өдөр Олимпын хүрэл медальт Саид Моллай: “БИ ЭНЭ МЕДАЛИЙГ МОНГОЛЫН АРД ТҮМЭНД ЗОРИУЛЖ АВСАН”… Тиймээ, энэ бол Монгол гэх дээвэр дор нэгдсэн, Монгол түмний хайрлан бишэрч буй Иран гаралтай Монгол тамирчин Саид Моллайгийн олимпын мөнгөн медалиа дөнгөж гардаж аваад байхдаа хэлсэн үг.

Иран Улсын тамирчин Израилийн тамирчинтай өрсөлдөх хориотой гэх үзлийн дагуу 27 настай Ираны жүдоч Саид Моллай хүний нутагт орог.нож байгаад эх нутгийнхаа иргэншлээс татгалзан Монгол Улсын иргэн болсон цаг саяхан.

Ираны Засгийн газар түүнийг 2019 оны Дэлхийн АШТ-ий шигшээ барилдаанд, тус тэмцээнд түрүүлсэн Израилын Саги Мукитэй барилдуулахгүйн тулд хагас шигшээ барилдаанд албаар ялагдахыг ТУШААСАН. Түүний хариуд Моллай тэмцээн дууссаны дараа Иран руугаа буцаагүй бөгөөд 2019 оны наймдугаар сард Германд очиж, хоёр жилийн дүр.вэг.чийн визтэй орогнож байгаад 2019 оны арванхоёрдугаар сард Монгол Улсын иргэн болсон түүхтэй. Түүнийг Монголын иргэншил хүсэн биднийг зориход Ерөнхийлөгч асан Х.Баттулга хүлээж авч иргэншил олгож байв.

Харин өчигдөр Токиогийн олимпын Жүдо бөхийн төрөлд эрэгтэйчүүдийн 81 кг жинд Саид Моллай мөнгөн медаль хүртэв. Энэхүү үйл явдал нь Монголын нэрийг дэлхийд тодоор гаргаж чадлаа. Энэ хэрээр Монгол түмэн түүний алгаа дэлгэж угтсан шиг ээ, цээж дүүрэн баяраар хүлээж авлаа.

Нэгдүгээрт, Монголын тамирчин олимпын наадмын мөнгөн медаль хүртэж буй нь манай улсын спортын түүхэнд бичигдэх нэгэн том үзүүлэлт юм. Хоёрдугаарт, хүний эрх талаасаа Монгол Улс дэлхийн тавцанд нүүр улайхааргүй хөгжилтэй болохыг харуулж чадлаа. Иргэншлээсээ татгалзсан гадны тамирчныг элэг нэгт ах дүү нарынхаа адилаар улсаа төлөөлүүлэн олимпт оролцох эрхийг нь хангасан явдлыг дэлхий нийт их, бага хэмжээгээр харж байна.

Моллайг 2019 онд Монголын иргэншилтэй болж байх үед өнөөдөр ингэж баярлуулна гэж төсөөлөхгүйгээр Монголчууд бид үйл явдлыг хоёр талаас нь харан хоорондоо мэтгэлцэж суув. Зарим хэсэг нь “Дэлхийн чансааны нэгт бичигдэж байгаа бөх Монголын нэрийн өмнөөс барилдах нь өөрт нь ч, бидэнд ч ашигтай” гэж байсан бол нөгөө талаас “Монголын нэрийг Монгол тамирчид л гаргах ёстой. Гадны шашинтай Иран хүнийг өөрийн нутагтаа иргэншүүлэх нь эрсдэлтэй” гэх байр суурийг дэвшүүлж байсан юм.

Саид Моллай Монгол иргэншилтэй болсон нь Иран, Израиль хоёр орны дундуур Монгол орсон гэхээс илүүтэйгээр хүний эрхийг дээдэлсэн Монгол Улс хэмээгдэж, олимпын наадмын мөнгөн медалиар дамжуулан дэлхийд танигдсан явдал боллоо. Үзэгчгүй цэнгэлдэхэд цор ганц үзэгч нь болж төрийн далбаагаа дүрэм бусаар барьж зогссоноос илүүтэйгээр Саид Моллай том үүрэг гүйцэтгэлээ.

Хэрэв тэр иргэншлээ солих шийдвэр гаргалгүй төрөлх нутагтаа үлдсэн бол тамирчны замналынхаа оргил үед бөхийн дэвжээнээс зодог тайлах, эсвэл дэг.лэм зөр.чсөн хэргээр ца.аз.aap авахуулах хоёр сонголттой үлдээд байсан юм. Моллайтай ижил нөхцөл байдалд орсон Ираны алдарт бөх Навид Афкариг 2020 оны есдүгээр сарын 12-нд тус улсын Засгийн газрын шийдвэрээр цаа.зла.сан байдаг. Тэрбээр цаа.злуу.лахын өмнө, “Би үх.лээс айхгүй байна. Учир нь би гэ.м бур.уугүй” хэмээн хэлсэн гэдэг.

Навид Афкариг цaa.за.ар авах Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэгчид

Иргэншлээ сольсон нь Саид Моллайгийн шийдвэр, хүлээж авсан нь харин Монгол Улсын шийдвэр. Үр дүнд нь бид өнөөдөр дэлхий дахинд улсынхаа нэрийг хүний эрхийг дээдэлдэг орон гэдгээрээ харуулж чадлаа.

Б.Амарбаясгалан

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ
  • 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно
  • Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.