Олны л танил болсон хойно хэл амнаас хол байна гэдэг бүтэшгүй зүйл гэдгийг тэр сайн ойлгож яваа нь лавтай. Арван жилийнхний тухай гардаг телевизийн сериалаар олонд танигдах эхлэлээ баттай тавьсан тэрбээр өдгөө Монголын “сайхан” миссүүдийн нэг гэдгээрээ алдаршиж явсан нэгэн билээ.

Тэрбээр урлагийн салбар гэхээсээ илүүтэйгээр өөрийн сонгосон мэргэжлээрээ ажиллаж энгийн нэгэн амьдралаар амьдарч байгаа юм. Тэгвэл Б.Бадамцэцэг нь АШУҮИС-ийн Нүүр, ам судлалын ангийг дүүргэж, эмч мэргэжил эзэмшжээ.

Шүдний эмч Б.Бадамцэцэг өөрийн төрсөн өдрөөрөө 150 хүүхэд баярлуулж үзлэг,оношлогоо, эмчилгээ үнэгүй хийж өгчээ.















