32 дахь удаагийн “Токио-2020” зуны олимпын наадмын гурав өдөр жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -73 килограмм жинд Япон Улсын тамирчин, олимп, дэлхийн аварга Оно Шохей дахин түрүүлж, олимпын хошой алтан медальтай болсон. Долоон жилийн жүдо бөхийн замналдаа нэг ч ялагдаагүй яваа Оно Шохейн баярын сэтгэгдлийг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Дагвадорж цахим сүлжээгээр хуваалцсан байна.
.
.
.
.
. 
Д.Дагвадорж түүнд хандаж, “Баяр хүргэе. Монголчууд бүгд чиний талаар ярьж байна” гэжээ.
Харин хариуд нь Оно Шохей “Баярлалаа. Үүнийг хийж чадлаа. Би Монгол Улс руу дахин очих болно” хэмээсэн байна.













