2 хоногийн өмнө Нийслэлийн шуурхай удирдлагын төвд хорооллын “Ачлал” их дэлгүүрийн арын замд могой байна гэсэн мэдээлэл ирж мэдээллийн дагуу шуурхай хэсэг очиход үнэхээр бамбай хоншоорт могой хотын төвд орон сууцны байруудын дэргэд ирсэн байжээ.

Уг могойг шуурхай хэсгийнхэн барьж байгальд нь эргүүлэн тавьсан гэнэ.

Ойрын хугацаанд хур бороо их орж байгаагаас шалтгаалан үерийн усаар дамжин хотын суурьшлын бүсэд бамбай хоншоорт хорт могой орж ирсэн дуудлагууд нэлээд ирж байгаа юм байна.
Улаанбаатар хот орчимд бамбай хоншоорт болон рашааны гэх хоёр зүйлийн могой тархсан байдаг. Рашааны могой хоргүй, харин бамбай хоншоорт могой ихэвчлэн хад асгатай газраар амьдардаг, х.о.р.т.о.й могой юм.

Иймд бага насны хүүхдийг байрныхаа урд талбайд өвс ногоотой ойрхон харах хүнгүй тоглуулахгүй байхыг анхааруулж байна.

Мөн хэрэв та ийм могойтой таарвал ажлын цагаар Нийслэлийн Байгаль орчны газрын 318003, 323780 дугаарт, бусад үед Нийслэлийн шуурхай удирдлагын төвийн 310005 тоот утсаар мэдээлэл өгөөрэй.













