Өнөөдөр Гавьяат тамирчин М.Уранцэцэг олимпоос хүрэл медаль хүртсэн Монголын анхны эмэгтэй жүдоч, олимп, ДАШТ-ий таван медалийн эзэн боллоо.

Дэлхийн аварга болсон Монголын анхны эмэгтэй жүдоч, ДАШТ-ээс дөрвөн медаль хүртсэн анхны монгол жүдоч тэрбээр “Олимпын медальтан болсондоо маш их баяртай байна. Намайг медаль авахад баг хамт олон маань маш их тусласан. Би олимпод гурав дахь удаагаа оролцоод анхны медалиа авлаа.

Аав, ээждээ, хамаатан садан, найз нөхөд, “Хүч” спорт хороо, туслаж дэмждэг бүх хүнд баярлалаа. Энэ медалийг авахын төлөө 16 жил хөдөлмөрлөлөө. Авсандаа маш их баяртай байна. Баярлалаа” гэв.

Домогт Мөнхбатын Уранцэцэг аварга дутуугаа гүйцээж Олимпийн хүрэл медаль хүртлээ
Өнөөдөр Монгол Улсын 11 тамирчин спортын зургаан төрөлд өрсөлдөж буйгаас Монголын жүдоч, ДАШТ-ий алт, мөнгө, хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин М.Уранцэцэг хагас шигшээд ДАШТ-ий хүрэл медальт Дистриа Красникид ялагдсан.
Одоо хүрэл медалийн төлөө Португалын бөх Катарина Костатай барилдана. К.Коста 24 настай. Мастерс, Их дуулга, гран при тэмцээний хоёр алт, гурван мөнгө, гурван хүрэл медальтай. М.Уранцэцэг түүнтэй өмнө хоёр удаа барилдаанд хоёуланд нь ялж байв.
М.Уранцэцэг Риогийн олимпын хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдан, V байрт шалгарсан. Энэ удаа дутуугаа гүйцээхийн төлөө өрсөлдлөө.
Энэ удаа М.Уранцэцэг өрсөлдөгчөө өчих мэхээр цэвэр ялж, олимпын хүрэл медальтан болоо. Монголын эмэгтэй жүдоч олимпоос медаль хүртсэн хоёр дахь тохиолдол.
Риогийн олимпын наадмаас Хөдөлмөрийн баатар, дэлхийн аварга Д.Сумъяа мөнгөн медаль хүртсэн. Улмаар олимпоос медаль авсан Монголын анхны эмэгтэй жүдоч болсон юм.













