“Токио-2020” олимпын жүдо бөхийн тэмцээн өнөөдөр эхэллээ. Өнөөдөр Монголын хоёр жүдоч барилдсанаас эрэгтэйчүүдийн 60 кг-д барилдсан ДАШТ-ий мөнгөн медальт, Гавьяат тамирчин Д.Амартүвшин ялагдсан.
Мөн олимпийн хүрэл, ДАШТ-ий хошой хүрэл медальт, Казахстан улсын нэрийн өмнөөс барилддаг Г.Отгонцэцэг нар эхний тойрогт дийлдсэн юм.
Олимпын наадамд гурав дахь удаагаа зодоглож, буй ДАШТ-ий алт, мөнгө, хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин М.Уранцэцэг хоёрдугаар тойрогт Чилийн жүдоч Лэй Варгасыг гарт өчих мэхээр цэвэр ялсан.
Шөвгийн наймд Израилын Шира Рошинитой барилдлаа. Эл барилдаанд өрсөлдөгчөө дахин өчиж ялаад, хагас шигшээд шалгарлаа.













