• Latest
  • Trending
Жүжигчин Ц.Ганзориг анх яаж зайран болсон талаараа ярьлаа

Жүжигчин Ц.Ганзориг анх яаж зайран болсон талаараа ярьлаа

2021-07-20
Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

2026-03-10
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Retail
Saturday, May 2, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Жүжигчин Ц.Ганзориг анх яаж зайран болсон талаараа ярьлаа

by admin
2021-07-20
in БУСАД
0
Жүжигчин Ц.Ганзориг анх яаж зайран болсон талаараа ярьлаа

Саяхан Алтан гадас цолоор шагнуулсан жүжигчин Ц.Ганзоригийг зайран гэдгийг олон хүн мэддэг болсон. Тэрбээр “Тайлал” нэвтрүүлэгт оролцох үеэрээ ийнхүү ярьсан юм.

YOU MAY ALSO LIKE

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Хотын дарга Х.Нямбаатар амралтгүй ажиллаж байна гэв

“Миний хувьд уран бүтээлийн ажил өндөр байгаа. Маш их ажилтай байгаа. Бөөгийн хувьд гэх юм бол сүүлийн үед бөөгийн нэвтрүүлэгт орох дуртай болсон. Яагаад гэвэл сүүлийн үеийн залуучуудын маань хандлага өөр болсон. Нэг хэсэг бөөгийн нэр хүнд шалан дээр унасан байлаа шүү дээ.

Үздэг, хардаг лам итгэдэг хүн ч байгаа итгэдэггүй ч хүн нь байгаа. Одоо бол нэг үеэ бодвол харьцангүй ойлгодог, наанатай цаанатай болчихсон байгаа учраас өөрийн туулж өнгөрүүлсэн амьдралынхаа туршлагаас зөв талаас нь тайлбар өгье гэж сүүлийн үед бөөгийн нэвтрүүлэгт орох дуртай болоод байгаа.

Би залуу хүн байлаа. Тухайн үед бөө гэдэг чинь ховор байсан. Ламаа ээж маань их ном уншуулдаг. Би өөрөө 13 настайгаасаа тамгалагдсан хүн байхгүй юу. 13 настайдаа татаж унаж барьдаг, хий юм сонсдог. Өөрийгөө галзуурах гэж байна гэсэн ойлголттой. Тэгсэн хэрнээ эдгэчих гээд лам харгуй дээр очоод ном уншуулна. Сүсэг бол байхгүй. Бөө болтлоо ямар нэгэн шашин шүтлэг байхгүй байсан.

Хүн чинь зовлон туулаад ирэхээрээ л явна шүү дээ. Манай ээж чинь хаана сайн үздэг, хаана сайн хардаг, чулуу тавьдаг, ном уншдаг болгон дээр л дагуулж очдог. Тэр болгонд хэцүү үг сонсдог байжээ. Танай хүүхэд их богино настай юм байна гэх мэт. Тэрэндээ эвлэрчихсэн явдаг байлаа. Сүүлдээ 13 настайгаасаа унаж татахаа болиод 20 хүртлээ унадаг болсон. 25 хүрээд эхлэхээр чинь эр хүн чинь бас бор дарс энэ тэр хүртэнэ шүү дээ.

Өөрийгөө сархадчин болчих вий дээ гэж айж эмээж байдаг байсан. Тэгээд 25 хүртлээ унадаг байсан. Сархад уудаг. Уухаараа элий балай зан гаргадаг. Хамгийн гол нь өөрийгөө эдгээх зорилготой байсан. Тэгж байгаад жүжигчин Эрдэнэтогтох гээд байдаг шүү дээ. Говийн зэрэглээд тоглосон. Тэр ах маань бөө байхгүй юу. Тухайн үедээ тодроод явж байсан. Тэр их сонин юм байдаг юм. Эрдэнэтогтох ах маань нэлээн уучихсан явж байгаад кино үйлдвэрийн хашаанд би таарсан юм.

Тэгснээ хөөе нааш ир чи гээд. Ерөнхийдөө би түүнийг зайран болох гэж байгаа гэдгийг сонсчихсон байсан. Тэгсэн чинь чи их тэнгэрийн хүн байна шүү гээд тэгсэн. Тэнгэрийн хүн гэж юу гэсэн үг юм бол оо ахаа гэсэн чинь чи бол тэнгэрийн хүн биш, чи тэнгэр залгуулах хүн гэж хэлчихээд яваад өгсөн.

Яалт ч үгүй нэг багш таараад, буриад багш дээр би боссон шүү дээ. Амгалан гээд буриад багш дээр би бөө болох анхан шат руугаа орсон юм. За чи бөө болно гээд. Би ч дотроо солиорч байна гээд итгэхгүй. Тэгээд нэг удаа тоглолтоор явах болоод байж байтал чиний хонох хугацаа бол түрүүлж ирнэ, онгод чинь чамайг шахчихсан байна, чи удахгүй гэхээр нь тийм юм гэж юу байсан юм, замдаа уугиулаарай гээд арц энэ тэр гээд хамгаалах юм өгсөн юм.

Хамт яваа жүжигчдээсээ санаа зовоод. Хөдөө гарлаа үзэгчид маань үздэггүй ээ. Хүн үздэггүй. Замын баар хайгаад л. Миний суусан машины дугуй нь хагараад ерөөсөө явж өгдөггүй. За би нөгөө хэддээ хэлэхгүй бол болохгүй юм байнаа гээд хамт явсан уран бүтээлчиддээ за нэг ийм юм байгаа юм аа, ингэсэн юмаа гээд хэлсэн чинь хүүе ээ чи одоо ямар балай хүүхэд вэ өргөл мөргөлөө өргөөч хаашаа юм бэ гээд.

Тэгээд л нэг орой өргөсөн дөө. Өргөөд л эхэлсэн чинь маргаашийн суман дээр тэр өргөлөөс болсон уу үгүй бүү мэд үзэгчид үзэхээр ирсэн. Тэгээд л хөдөө сумдаар явсан чинь хүн шаваад пиг байна шүү. Тоглолт сайхан болоод л, машин тэрэг сайхан болоод л ирсэн. Бид хангалттай үзэгчидтэй тоглолтуудаа хийсэн.

Тэгээд цааш явахаа байсан. Бие ч эвгүйтээд. Шөнө унтахаар хөгшин хүн над дээр дарж унаад л, янз янзын зүүд зүүдлээд, чихэнд хий юм сонсогдох нь нэмэгдээд ёстой баларсан. Тэгсэн ашгүй учир мэддэг жүжигчин байсан болохоороо заза бид үүнээс цааш газаргүй юм байна. Больё гээд бид Сүхбаатар аймгаас тоглож байсан байхгүй юу. Тэгээд би машинаа Дорноговь аймагт 2 дугуйтай л үлдээсэн.

Явсан жолооч маань ч гэсэн сүүлдээ надаас айсан. Та нар чинь одоо ямар гээчийн улсууд вэ гээд. Хоёрхон дугуйтай үлдээгээд өөрсдөө вагоноор ирж байхдаа би эвгүйрээд яг ингээд хүн бие рүү ороод болдоггүй. За би болохоо байлаа шүү гээд вагоноосоо буугаад нөгөө багш дээрээ очоод ээ багш минь юмаа авья гээд тэгээд долоо хоногт болох ёстой юм нь болчихсон.

Хуяг дуулга энэ тэрээ зэхээд, хэнгэр зэргээ бэлдээд уул хадандаа гарсан даа. Гараад явдаг шөнө нь гэнэт сэрээд өвгөн болоод ЗА АШГҮЙ БИ ГЯЛАЙХ НЬ ДЭЭ гэж хөгшин хүн шиг дугараад ээж аав маань айгаад. Тэгээд шөнө 2 цагт багшийгаа залаад уул хад руугаа яваад эхлээд тэр хэнгэрэгийг цохиж үзээгүй хүн яах ёстой ч юм билээ. Янз янзын л юм тохиолдсон.” хэмээн ярьжээ.
Эх сурвалж: “Тайлал Нэвтрүүлэг”

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна
  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • March 2026
  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.