• Latest
  • Trending
Танайд хоноё нэвтрүүлэгийн хөтлөгч Г.Алтантүрүү О.Осоржаамаатай хийсэн сонирхолтой ярилцлага

Танайд хоноё нэвтрүүлэгийн хөтлөгч Г.Алтантүрүү О.Осоржаамаатай хийсэн сонирхолтой ярилцлага

2021-07-20
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

2025-10-10
ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

2025-10-09
Retail
Friday, January 16, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Танайд хоноё нэвтрүүлэгийн хөтлөгч Г.Алтантүрүү О.Осоржаамаатай хийсэн сонирхолтой ярилцлага

by admin
2021-07-20
in ЯРИЛЦЛАГА
0
Танайд хоноё нэвтрүүлэгийн хөтлөгч Г.Алтантүрүү О.Осоржаамаатай хийсэн сонирхолтой ярилцлага

О.Осоржаамаа: Миний амьдралаар долоо хоног амьдарч үзээгүй байж…

Танайд хоноё нэвтрүүлгийн хөтлөгч Г.Алтантүрүү сошиал од О.Осоржамаагийн зочилж сонирхолтой ярилцлага хийснийг танд хүргэж байна.

YOU MAY ALSO LIKE

Б.Содномдаржаа: Намайг хэлмэгдүүлж, эрүүдэн шүүсэн нөхдөд хууль хариуцлагаа тооцсон ч хамгийн том хариуцлагыг бурхан тооцно

Жалам хар: Хүүгээ алдсан аавын сэтгэлийг юу ч эдгээж чадахгүй… oдоо ч андаа гэх хүүгийн минь дуу сонсогддог…

 

 

Хүн төрөлхтний цэнгэлийн манлай олимп эхлэхэд гурванхан хоног үлдлээ

Хүн төрөлхтний цэнгэлийн манлай “Токио-2020” олимпийн наадам эхлэхэд гурван хоног үлдлээ. Энэ удаагийн олимпийн наадамд Монгол Улсаас спортын 10 төрөлд 43 тамирчин өрсөлдөнө.

“Токио-2020” ОЛИМПИЙГ зорисон МОНГОЛЫН ТАМИРЧИД

Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон зуны Олимпийн наадам эхлэхэд хэдхэн сарын хугацаа үлдлээ. Япон улсын Токио хотноо 2020 оны долдугаар сарын 24 -өөс наймдугаар сарын 09 хүртэл зохион байгуулагдах зуны Олимпийн XXXII наадамд 206 орны 11096 тамирчин, 33 спортын төрөлд 339 цогц медалийн төлөө өрсөлдөнө.

Зуны Олимпийн наадамд Монгол Улс хамгийн анх 1964 онд 21 тамирчнаа спортын таван төрөлд хүчийг нь сорихоор илгээж байсан түүхтэй. Монголчуудын хамгийн анх оролцож байсан Олимпийн наадам бол 1964 оны XVIII зуны Олимп мөн л  Японы Токио хотноо зохион байгуулагдаж байв. Энэ цаг мөчөөс хойш Монголчууд зуны Олимпийн наадамд тасралтгүй оролцож, ирлээ. Тэгвэл “Токио -2020” зуны XXXII наадмын эрхээ авсан Монголын баг тамирчдыг танилцуулж байна.

 САГСАН БӨМБӨГИЙН 3Х3 ТӨРӨЛ 

Монголчууд энэ удаагийн “Токио-2020” зуны Олимпод анх удаа 3×3 сагсан бөмбөгийн төрлөөр оролцоно. Одоогийн байдлаар 3х3 сагсан бөмбөгийн төрөлд Монголын эмэгтэй шигшээ баг арваннэгдүгээр сард Олимпийн наадамд оролцох эрхээ авч, бэлтгэл сургуулилтаа хангаж байна.

Харин эрэгтэйчүүдийн хувьд 2020 оны гуравдугаар сард Энэтхэгт болох тэмцээнд өрсөлдөж, олимпийн эрхээ авах боломжтой. Мөн дөрөвдүгээр сард Унгар улсын нийслэл Будапешт хотноо болох Олимпийн эрх олгох тэмцээнд өрсөлдөж, эрхээ авах боломж нь нээлттэй байна.

БУУДЛАГА 

“Токио-2020” зуны Олимпийн наадамд оролцох эрхийг хамгийн анх авсан тамирчид бол буудлагынхан юм. Спортын мастер Ц.Анударь БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдсан тэмцээний хийн гар бууны эмэгтэйчүүдийн 10 метрийн дасгалд өрсөлдөж, зургадугаар байранд шалгарсан ч Олимпийн эрхээ авч чадсан билээ. Тэрбээр 22 настай бөгөөд  2017 оноос эхлэн насанд хүрэгчдийн тэмцээнд оролцож эхэлсэн залуу тамирчин юм.

Удаах эрхийг эрэгтэйчүүдийн гар бууны 10 метрийн дасгалд Э.Даваахүү авсан. Тэрбээр мөн Дэлхийн цомын цуврал тэмцээнд шагналт тавдугаар байранд орж, Токиог зорих эрхтэй болсон. Э.Даваахүү Дэлхийн аваргын хос хүрэл, 2015 онд Дэлхийн оюуны Зуны Универсиад наадмаас ганцаарчилсан төрлөөс алтан медаль хүртэж, багийн төрлөөс мөнгөн медальтай ирж байсан Монгол Улсын шилдэг тамирчдын нэг юм.

2008 оноос хойш тасралтгүй буудлагын спортоор хичээллэж байгаа ОУХМ Э.Даваахүү Олимпийн наадамд анх удаа өрсөлдөнө.

Токио-2020 олимпийн наадмын дараагийн эрхээ авсан тамирчин бол Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Бээжингийн олимпын мөнгөн медальт О.Гүндэгмаа юм.

Тэрбээр  Катар Улсын Доха хотноо болсон буудлагын спортын Ази тивийн АШТ-ий 25 метрийн спорт гар бууны төрөлд 587 оноогоор “Токио-2020” олимпын эрхээ авснаар тэрбээр зуны олимпийн их наадамд 7 дахь удаагаа оролцохоор болж байна.

Мөн Катарын Доха хотноо арваннэгдүгээр сарын 06-нд  Олимпийн эрх олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн урт бууны төрөлд О.Есүгэн 626,5 оноогоор 13 дугаар байр эзэлжээ. Тэрбээр финальд шалгарч чадаагүй ч түүний өмнө жагссан Энэтхэг, БНСУ-ын гурав, гурван тамирчин, мөн эрхээ авсан тамирчид медальт байрт шалгарсан тул Монгол улсын тамирчин О.Есүгэн “TOKYO 2020″ Олимпын наадмын эрхээ авсан байна.

ЧӨЛӨӨТ БӨХ 

“НурСултан-2019” чөлөөт бөхийн ДАШТ Казахстаны нийслэлд болж өндөрлөсөн. Энэхүү тэмцээнд эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд өсвөр үе болон 23 хүртэлх насны Азийн аварга, үндэсний шигшээ баг, “Арслан” клубийн тамирчин ОУХМ Т.Тулга дагах барилдаанд ялалт байгуулж, Монголын чөлөөт бөхийн тамирчдаас “Токио-2020” зуны олимпийн их наадмын анхны эрхийг авчирсан юм.

Харин эмэгтэйчүүдийн 68 кг-ын жингийн дагах барилдаанд Лондон-2012” олимпийн наадмын хүрэл медальт, дэлхийн хошой аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар С.Батцэцэг ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Францын Кумба Ларрокыг 12:2 оноогоор цэвэр ялж,  “Токио-2020” олимпийн их наадмын эрхээ авсан юм.

Олимпийн наадмын чөлөөт бөхийн төрөлд Монгол Улс 1964 оноос эхлэн тасралтгүй оролцож ирсэн билээ.

Монгол Улсын чөлөөт бөхийн шигшээ багийн бусад тамирчдад Олимпийн эрх авах хоёр тэмцээн хүлээж байна. Тодруулбал, 2020 гуравдугаар сарын 27-29-нд БНХАУ-ын Шиан хотноо болох Ази тивийн Олимпийн эрх олгох тэмцээн болох бөгөөд энэ тэмцээнд жин тус бүрт эхний хоёрт буюу алт, мөнгөн медаль хүртсэн бөхчүүд эрхээ авна.

Мөн 2020 оны дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 3-нд Болгарын Софи хотноо болох Олимпийн эрх олгох дэлхийн тэмцээнд мөн л жин тус бүрт алт, мөнгөн медаль авч байж эрхээ авах юм.

ХӨНГӨН АТЛЕТИК

“Токио-2020” Олимпийн энэ төрөлд өнөөдрийн байдлраар марафон гүйлтээр нэг эрх аваад байна. Энэхүү эрхийг марафонч Б.Мөнхзаяа авсан байна. Олон улсын хөнгөн атлетикийн холбоо нь Олимпод оролцох тамирчдад entry mark буюу норматив тавьдаг. Уг болзлыг биелүүлбэл Олимпод оролцох хаалга нээгддэг гэсэн үг. “Токио-2020” олимпийн марафон гүйлтэд эрэгтэйд 2 цаг 11 мин 30 секунд, эмэгтэйд 2 цаг 29 мин 30 секундээс дотогш амжилт үзүүлсэн тамирчид олимпод оролцох эрх авах юм.

Тун удахгүй 2020 оны долдугаар сард болох “Токио-2020” зуны XXXII удаагийн Олимпийн наадамд Монгол Улсын баг тамирчид эрхийнхээ төлөөх тэмцээнд оролцсоор байна. Олимпийн наадамд Монгол Улсын медаль хүртэж, өндөр амжилт гаргах  боломжтой нэг төрөл бол Жудо бөх юм. Энэ төрөлд Олимпийн эрхийг дөрвөн жилийн турш уралдаан тэмцээнд оролцож цуглуулсан онооны чансаагаар олгодог.

IJF буюу Олон Улсын Жудо бөхийн холбооноос 2020 оны тавдугаар сарын 25-нд гаргах чансаагаар жин тус бүртээ эхний 18-д багтсан тамирчид Олимпийн эрхээ шууд авна.

Боксийн тамирчдын хувьд 2020 оны хоёрдугаар сарын 3-14-нд БНХАУ-ын Үхань хотноо зохион байгуулагдах Ази болон Далайн орнуудын олимпийн эрх олгох тэмцээнээс болон бусад тивийн эрх олгох тэмцээнээс Олимпийн эрхээ авах юм. Мөн 2020 оны тавдугаар сарын 13-24-нд Францын Парис хотноо болох Олимпийн эрх олгох дэлхийн тэмцээнд өрсөлдөж, эрхээ авах боломж нь нээлттэй байна.

Энэ мэтчилэн байт харваа, дугуй, таеквондо, усанд сэлэлт, спортын гимнастикийн төрөлд Монголын тамирчид Олимпийн эрхийн төлөөх тэмцээнээ хүлээн, амжилтаа ахиулахын төлөө бэлтгэл сургуулилтаа хангаж байна.

“ТОКИО-2020” ПАРАЛИМПЫН ЭРХ АВСАН  ТАМИРЧИД 

“Токио-2020” паралимпын тэмцээн наймдугаар сарын 26-аас есдүгээр сарын 6-ны хооронд болно.Энэхүү тэмцээнд одоогийн байдлаар дөрвөн тамирчин олимпийн эрхээ аваад байна.

  • Пара таеквондогийн төрөл (эрэгтэй) 61 кг-д Г.Болор-Эрдэнэ
  • Пара таеквондогийн төрөл (эмэгтэй) 49 кг-д Х.Энхтуяа
  • Пара буудлага 10 метрийн ганцаарчилсан зайн төрөлд ОУХМ З.Ганбаатар
  • Пара пауэрлифтингийн төрөлд Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпэлжээ

А.АНИР

 

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ
  • 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно
  • Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.