Монгол Улсын Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын бага хүү Ш.Энхийн-Од АНУ-ын Акрон хотноо долдугаар сарын 2-4-ны хооронд зохион байгуулагдсан ахлах сургуулийн шилдэг таван багийн тоглолтод оролцож Леброн Жеймсийн хүүтэй өрсөлдсөн билээ. Уг тоглолтоор Леброн Жэймсийн хүү Бронни Жэймсийн “Strive For Greatness” багтай тоглож, 99-97 гэсэн харьцаатай ялалт байгуулж Ш.Энхийн-Од тун чадварлаг тамирчин гэдгээ харуулсан.
Тэгвэл Америкийн ахлах сургуулиудын аварга шалгаруулах тэмцээний шилдэг 12 тоглогчийн нэгээр Ш.Энхийн-Од шалгарсан байна. Харин алдарт сагсчин Леброн Жеймсийн хүүгийн баг аваргын цомыг авчээ.













