Өчигдөр /2021.07.13/ Дархан-Уул аймгийн ХААИС-ийн байранд ажиллаж буй шинжилгээний цэгт 97 иргэн сайн дураар түргэвчилсэн оношлуурын шинжилгээнд хамрагджээ.

Улмаар 17 иргэний шинжилгээний хариу сул эерэг гарсан аж. Сул эерэг хариутай иргэн PCR шинжилгээний хариу баталгаажтал 24-48 цагийн хугацаанд тусгаарлах байранд байрлах ёстой бөгөөд одоогоор түр тусгаарлах байранд 29 хүнтэй байгаа аж.

Гэвч сул эерэг хариу гарсан 10 иргэн хувийн шалтаг тоочин, гэртээ харьцгаасан тухай холбогдох албаныхан мэдэгдлээ.













