Засгийн газраас энэ жил баяр наадмыг хойшлуулсан ч амралтын өдрүүдийг хэвээр үлдээсэн. Тиймээс дараалсан ес хоног амрах иргэд орон нутгийг ихээр зорьж байна. Тиймээс энэ хоногуудад кор,она.вир.усийн халдвар хэрхэх талаар болон цаг үеийн бусад асуудлаар ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөртэй ярилцлаа.

-НИЙСЛЭЛЭЭС ОРОН НУТГИЙГ ЗОРИОД, ТЭНД ХАЛДВАРТАЙ НЬ БАТЛАГДАЖ, ХҮНДЭРВЭЛ ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ АВЧ ЧАДАХГҮЙ БАЙХ ЭРСДЭЛТЭЙ-
-Сайн байна уу. Халдварын нөхцөл байдал өнөөдөр ямархуу байна вэ. Өдөр тутам 2000 орчим халдвар бүртгэгдэж, арав гаруй хүн нас барж байхад иргэд тоохоо больж эхэллээ?
-Наадмын олон хоногийн амралт үргэлжлэхээр нөхцөл байдалтай байна. Халдварын тархалт бүх орон нутагт гарсан. Улаанбаатарт өндөр түвшинд хүрээд байна. Эерэг талаас нь харвал сүүлийн хоёр долоо хоногт баг зэрэг буурч байгаа. Гэхдээ бодит тоогоо харахад өндөр тоо. Өдөрт 2000 орчим бүртгэгдэж байхад хэвийн юм шиг ханддаг болчихлоо. Тайвшрах болоогүй. Дахиад биднийг ямар нөхцөл байдал хүлээж байгааг хэлж мэдэхгүй. Тэдийд халдвар алга болно гэж хэлэх боломжгүй. Бидний таамаглал өөр болох эрсдлүүд байна.
-Иргэд наадмын амралтын өдрүүдэд орон нутгийг маш ихээр зорих нь. Халдварын тоо нэмэгдэх эрсдэлтэй юу?
-Наадмын амралтын өдрүүдэд орон нутаг зорчих хөдөлгөөн нэмэгдэнэ. Дахиад ямар ч му.таци гараад ирэхийг хэлэх аргагүй. Вакцины үр нөлөө цаашид яаж нөлөөлөхийг мэдэхгүй. Хамгийн их эрсдэл нь олон хоногийн бүх нийтийн амралтын үеэр орон нутаг руу зорчино. Тиймээс халдвар орон нутаг руу тархах нь нэмэгдэнэ. Орон нутагт үндсэн тусламж үйлчилгээгээ үзүүлэх ч боломжгүй нөхцөл байдалтай болчихсон байгаа.
-Хэрвээ нийслэлээс очсон иргэд орон нутагт очоод халдвартай нь батлагдвал эмнэлгийн үйлчилгээ авахад хүндрэлтэй гэж ойлгож болох уу?
-Улаанбатараас орон нутгийг зорих иргэд нэгдүгээрт тэнд халдвар тарааж, нөхцөл байдлыг улам хүндрүүлнэ. Хоёрдугаарт өөрөө өвдсөн байгаад хүндэрвэл тэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадахгүй эрсдлүүд үүсч мэднэ. Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, орон нутагт амарч зугаалахыг Засгийн газраас зөвшөөрсөн ч иргэд орон нутагт зорчихдоо төв суурин газраар орохгүйгээр гэр бүлийн хүрээндээ, бөөгнөрөхгүй амарч зугаалах нь чухал байна. Хэдийгээр ийм шаардлага тавьж байгаа ч олон гэр бүл, найз нөхөд нийлж яваад байгаа учраас наадмын амралтын дараа халдварын тоо нэмэгдэх, түүнийг дагаад на.с бар.алт нэмэгдэх эрсдэл бий гэж харж байна.
-Хүүхдээс шинжилгээ авч орон нутаг руу нэвтрүүлнэ гэсэн. Энэ нь ко.рон.ави.рус хүүхдэд хөнгөн, шинж тэмдэггүй тусаад байгаатай холбоотой юу?
-Насанд хүрэгсдэд шинж тэмдэг илрээд байгаа. Гэтэл хүүхдүүдэд шинж тэмдэг бараг байхгүй, бага зэрэг нyc нь гоожиж байгаад эдгэчих жишээтэй. Тэгэхээр хүүхдүүдээр дамжиж халдвар тархах нөхцөл байдал үүсээд байна. Тиймээс орон нутгийг зорихдоо хүүхдүүдээсээ нэгийг нь сонгоод шинжилгээ өгөөд постуудад түүнийгээ харуулаад орон нутгийг зорихыг зөвлөж байгаа юм. Энэ бол хүний төлөө хийж байгаа зүйл биш. Та бүхэн өөрөө өөрсдийнхөө эрүүл мэндийн төлө хийж байгаа зүйл. Хэдийгээр хоёр тундаа хамрагдаад 14-өөс дээш хоносон иргэд орон нутаг руу зорчих нь нээлттэй ч му.таци виру.сээс болж вакцины хамгаалах чадвар буурч байгаа. Вакцинаа хийлгэсэн ч халдвар авч байгаа тоо багагүй байна. Гэхдээ огт вакцин хийлгээгүй хүмүүстэй харьцуулахад маш бага үзүүлэлт.
-ХҮҮХДҮҮД, ЖИРЭМСЭН ЭХЧҮҮД ВАКЦИНДАА ХАМРАГДАЖ БАЙЖ СҮРГИЙН ДАРХЛАА ҮҮСЭХ БОЛОМЖТОЙ-
-Жирэмсэн эмэгтэйчүүд халдвар авч, на.с ба.рж эхэлсэн. Вакцин хийлгээгүйгээс болж байна уу?
-Жирэмсэн эхчүүд сүүлийн үед халд.вар авах нь ихсээд байна. Хүн амын ихэнх хувь нь вакцинаас хамгаалагдаад ирэхээр вакцингүй хүмүүс өвдөх нь нэмэгддэг. Нөгөө талдаа вакцин үр дүнтэйг харуулж байгаа нэг хэлбэр юм. Жирэмсэн эхчүүдэд файзер вакцин тариулах боломтой байгаа. Гэхдээ 25 мянган жирэмсэн эхчүүд бүртгэлтэй байгаагаас 4000 орчим хамрагдсан байна. Энэ бол чамлалттай үзүүлэлт. Хүүхдүүдийн хувьд боломжийн. 12-15 насныхан 50 хувь, 16-17 насныхан 60 хувь нь хамрагдаад байна.
-Сүргийн дархлаа үүсэх болоогүй юу?
-Нийт хүн амаа дархлаажуулж, сүргийн дархлаа хэзээ үүсэх вэ гэдэг хүлээлт байгаа. Манай улсын нийт хүн амын 35 орчим хувь нь 0-17 насны хүүхдүүд байгаа юм. Тэгэхээр хүүхдүүд вакцинд хамрагдахгүй бол сүргийн дархлаа үүснэ гэдэг хэцүү. Олон улсад хүн амын 60-90 хувь нь вакцинд хамрагдаад, эсвэл ихэнх нь халдварлаад дархлаа тогтсон үед нийтийн дархлаа үүснэ гэж байгаа. Манайх насанд хүрсэн бүх хүн амаа вакцинжууллаа гэж тооцоход дөнгөж 65 хувьд хүрнэ. Гэтэл өнөөдөр жирэмсэн эхчүүдээс гадна хүүхдүүд, вакциндаа хамрагдаагүй, хоёрдугаар тундаа хамрагдаагүй хүмүүс олон байна. Энэ хүмүүсийг вакцинжуулж байж л сүргийн дархлаа үүснэ. Одоогийн байдлаар нийт хүн амын 54 хувь нь вакциндаа хамрагдсан байна.
-Энэ муу үзүүлэлт үү?
-Вакцинжуулалт эхний үедээ хурдтай байсан. Иргэд ч идэвхитэй байсан. Гэтэл сүүлийн үед удааширчихсан. Вакцинд эргэлзсэн хүн ам байгаад байна. Нэгдүгээр тундаа хамрагдсан хэрнээ хоёрдугаар тундаа хамрагдаагүй хүмүүс олон байна. Энэ хүмүүс хамрагдаж байж, сүргийн дархлаа тогтоож байж бид 0-11 насны вакцин хийлгэх боломжгүй хүүхдүүдээ хамгаалж чадах юм. Вакцинд хармагдсан бүлэг, эсвэл өвдөөд дархлаа тогтсон хүмүүс вакцинд хамрагдаагүй хэсгээ хүрээлж, хамгаалж байхыг л нийтийн дархлаа гэж нэрлээд байгаа юм. Эсвэл бүгд өвдөөд л дуусна. Өөр ямар ч арга байхгүй. Өөрөөр энэ ца.р тах.ал гэнэт алга болно гэсэн ойлголт байхгүй. Цар тахлын хо.руу чанар улам л нэмэгдээд байгааг та бүхэн харж байгаа. Тэгэхээр жирэмсэн эхчүүд, хүүхдүүд, вакциндаа хамрагдаагүй бусад иргэд хамрагдах шаардлагатай байна.
-Вакцины хоёр дахь тунгаа нөөцөлж байгаа юу?
-Бид өмнөх туршлага, туулсан замаа бодоод вакцины хоёр дахь тунгаа авч үлдэж байгаа. Хоёр дахь тунгаа тарьчихвал дараа нь асуудал гараад вакцины татан авалт хойшилвол эрсдэл үүснэ. Вакциныг аль болох тасалдуулахгүй татан авч байна. Цаашдаа вакциндаа идэвхтэй хамрагдаад яваасай. Бидний үлгэр жишээ аваад байгаа улс орнууд нас баралт нь хэдэн зуугаараа бүртгэгдсэн байна. Бид вакцины нөлөөгөөр на/с бара/лт, хүнд/рэл харьцангуй бага байна. Дэлхийн улс орнуудад халдвар авсан хүмүүсийн 2.5 хувь нь на/с бар/ж байна. Манай улсад 0.5 хувь нь нас бар/ж байна гэсэн үзүүлэлт байна. Хүн ам нь бага. Тэднээс 600 хүн на/с ба/рна гэдэг харамсалтай тоо л доо.
-ГУРАВ ДАХЬ ТУН ХИЙЛГЭХ АСУУДАЛД МАШ БОЛГООМЖТОЙ ХАНДАХ ЁСТОЙ-
-Вакцины хоёр тундаа хамрагдсан хэрнээ дархлаа тогтоогүй хүн огт вакцин хийлгээгүй хүнтэй адил эрсдэлтэй гэж ойлгож болох уу?
-Вакин хийлгээд дархлаа тогтоогүй хүмүүс эрсдэлтэй шүү дээ. Огт вакцин хийлгээгүйтэй ойролцоо. Гэхдээ ямар нэг хэмжээгээр эсрэг бие үүсч, огт вакцин хийлгээгүй хүнийг бодоход дархлааны хэмжээ бага бий. Гэхдээ хангалттай биш гэсэн үг. Ийм хүн халдвар авбал хүндрэх эрсдэл бий. Дархлаа тогтсон ч байсан гэсэн халдвар авахгүй, өвчлөхгүй гэсэн ойлголт байхгүй гэдгийг бас ойлгох хэрэгтэй.
-Дэлхийн улс орнууд гурав дахь тун хийх асуудал ярьж эхэллээ. Манай улсын хувьд энэ асуудлаар судалгаа хийж байгаа юу. Хийх үү?
-Гурав дахь тунд маш болгоомжтой хандах хэрэгтэй. ДЭМБ юм уу дэлхийн нөлөө бүхий байгууллагууд зөвлөмж өгсөн тохиолдолд судалгаатай, судалгаагүй хийж болох байх. Түүнээс бусад тохиолдолд шууд хийхэд болгоомжтой хандах ёстой. Энэ бол эмийн туршилт гэсэн үг шүү дээ. Бүх вакцинууд яаралтай журмаар батлагдсан. Цаашаа судлаад явж байгаа. Гурав дахь тунгийн талаар дэлхийн цөөхөн судалгааны хэвлэлд гарсан. Энэ вакциныг жил бүр хийх үү, үгүй юу гэдгийг хэлж мэдэхгүй нөхцөл байдалд дэлхий нийтээр байна. Дархлаа тогтоох чадвар нь мээдэж буураад ирвэл давтан тун хийх нь тодорхой. Гурав дахь тунг хийлгэхдээ тулвал өмнөх хоёроосоо заавал өөр вакцин хийлгэвэл үр дүнтэй гэсэн зүйл байхгүй. Гурав дахь тунгаа адилхан вакцины тун хийлгэх нөхцөл байдал үүсч магадгүй. Хэрвээ өмнөх хоёр тунгаа хийлгээд огт дархлаа тогтоогүй бол гурав дахь тунгаа өөр вакцин хийж байж дархлаа үүсгэх асуудал ярьж магадгүй.
-Дэл.ьта мута.ци хувилбар ОХУ-д 90 хувьтай илэрч байна. Манайд орж ирэхэд цаг хугацааны асуудал уу. Манайд дотоодод тархсан болов уу. Вакцины үр дүн энэ мутацид нөлөөлөх үү?
-Одоогоор зөөвөрлөгдсөн таван хүнээс илэрч, эмчилсэн. Гэхдээ ард иргэдэд олон дахин хэлж байгаа. Бид ямар мутаци орж ирээд с.үйрү.үлчих вий гэж бодоод байгаа юм. Ямар ч тохиолдолд вакцинжуулатаа хийлгэж, хөл хөдөлгөөнөө хязгаарлаж, хөл хориогоо хийнэ гэдгээ анхаарах ёстой. Хөл хорио тогтоочихвол халдваргүй болчих гээд байгаа юм шиг хүлээлт үүсээд байдаг. Дэ.льта мут.аци ород ирлээ, на.с бар.алт нэмэгдлээ гэдэг айдас хүлээгээд байдаг. Дэль.та гэлтгүй аливаа мутациуд вакцинаас дайжих нөлөөлөл үзүүлж байна. Яаж амьд үлдэх вэ гэж арга зам хайгаад байгаа вирус. Вакцины үр нөлөө мэдээж буурна.
-Халдвар аваад эдгэсэн хүмүүс дахиад халдвар авах уу?
-Халдвар аваад эдгэсэн хүмүүс дахин халдвар авах тохиолдол маш цөөхөн. Дахиад халдвар авчих шиг боллоо гэж зарим хүн ярьж байсан. Хамт байсан хүн оношлогдоод, намайг бас эерэг гэсэн юм гэдэг зүйл ярьж байсан. PCR 100 хувь биш шүү. Магадгүй дахин халдвар авсан цөөн тохиолдлын нэг байж болно. Магадгүй зургаан сар, жилийн дараа эсрэг бие нь буурч халдвар авах эсэхийг хэлж мэдэхгүй. Хоёр тун вакцин тариулчихаад халдвар авсан бол дахиад вакцин тариулахгүй. Харин огт вакцин хийлгээгүй, эсвэл нэг тун вакцин авсан бол эдгэсний дараа вакцинаа хийлгэх ёстой.













