• Latest
  • Trending

С.Баяр: Шopoн дээгүүр шувууд нисдэггүй гэж худлаа

2021-07-08
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

2025-10-10
Retail
Sunday, February 8, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

С.Баяр: Шopoн дээгүүр шувууд нисдэггүй гэж худлаа

by admin
2021-07-08
in Онцлох мэдээ, ЯРИЛЦЛАГА
0

Ерөнхий сайд асан С.Баярыг суллах шүүх хурал /2021.07.05 / Булган аймагт болж, түүнийг магадлангаар суллах шийдвэр гаргажээ. Тэрбээр Булган аймагт я л эдэлж байсан учраас ийн Булган аймгийн шүүхээр хэлэлцэж, өнгөрсөн даваа гаригт магадлангаар cyллaгдcaн. Тэрбээр сүүлийн үед  маш идэвхтэй жиргэж байна. Түүний нэгэн жишээ бол:

Өчигдөр “Монгол жиргээ маань сайн уу? Гарах өдөр ирж, хуучин ёсоор хээр өнжлөө. Зуун жилийн зуншлага тасархай байна. Гадна дотроосоо тувт халсаар урд шөнө УБ-тай золгов. Эзгүйд ч гэлээ дэмжсээр ирсэн олонд мэхийн сөгдъе! Хар цагаан хэлээс хамгаалж асан нөгөө хэддээ ч бас ёслое! Эрүүл байвал…” хэмээсэн бол үүнийхээ араас дахин.

YOU MAY ALSO LIKE

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

‘Олон жиргээнд баярлав. Жиргээд 2 жил болж. Бид шувуу биш. Гэхдээ л жиргэнэ. Сэтгэх чадвар шувуунаас биднийг ялгана. Шopoн дээгүүр шувууд нисдэггүй гэдэг xyдлaa. Ниснэ, Тагт дээр сууна. Бид талхаа илүүчлэнэ. Харилцан жиргэнэ. Бас ч гэж ойлголцоно. Сэтгэдэг нь бүр илүү ойлголцох ёстой биз’ гэсэн байв.

 

Ингээд түүний 2016 онд Сэтгүүлч Ганчимэг С.Баяртай  хийсэн ярилцлагыг хүргэж байна.

Өнөөдөр та бүхэнтэй уулзуулахаар урьсан зочин маань Монгол Улсын Ерөнхий сайд асан Санжийн Баяр. Түүний яриа ямар ч цаг үед уншигчдын анхаарлыг татаж байдгаараа онцлог. Ингээд энэхүү өвөрмөц зочинтой хамт уншигч таныг үлдээе.

Сайхан зусч байна уу. Уулзаагүй удсан байна шүү. Та Улаанбаатарт суурин байна уу?

Сайхан зусч байна, суурин байж байна.

За даа уулзаагүй удсан болохоор танаас жаахан зэнзийрхэж байх чинь. Уг нь та бид хоёрын ярилцлага сонирхолтой, шорвог, бас амттайхан болдог төдийгүй араасаа уншигчдын шуугиан дагуулдагсан. Гэтэл та чинь намынхаа сонгуулийг удирдах заллагатай байгаа гэж дуулдах юм. Яасхийж асууж эхлэх вэ гэж бодоод байна?

Сонгууль удирдах заллага гэж юу байдаг юм. Хурим найрны урилга шиг сонсогдож байхчив. Намын дарга байхдаа би сонгууль удирдаж л байсан. Одоо бол жирийн гишүүн учраас юу боллоо гэж тэр нүсэр ачааг үүрэх билээ. Сонгууль бол хүлээсэн хариуцлага, хийсэн ажил, хэрэгжүүлсэн бодлогын бодит үр дүн нь болдог учраас сонгуулийн ажлыг намын дарга л зангиддаг. Тэр журам, жишгээрээ л явж байгаа.

Тийм байх нь. Таныг сүүлийн үед намын байрнаасаа гарахгүй байгаа гэж дуулсан. Энэ тэгвэл ямар учиртай юм бэ?

Намын дээд удирдлагад биш гэлээ ч намдаа бол би байгаа. Байх ч болно. Намын байраараа орж гаран намынхаа сонгуулийн ажилд тусласан, зөвлөсөн байдалтай явж байгаа. Намаа гэсэн итгэл, сэтгэлтэй олон хүн миний адил сонгуулийн ажилд зүтгэж байна. Намын удирдлагад байсан хүмүүсээс нэрлэвэл Г.Очирбат гуай, Б.Даш-Ёндон дарга, Н.Багабанди Ерөнхийлөгч, Д.Идэвхтэн, У.Хүрэлсүх, Ё.Отгонбаяр нар бүгд л сонгуулийн штабт ажиллаж байна. Тэднээс гадна намын шат, шатны байгууллагад ажиллаж байсан туршлагатай олон нөхөд энд зүтгэж байна. Залуучууд ч олон байна. Бүгд л намаа, сонгуульд нэр дэвшсэн журмын нөхдөө дэмжин зүтгэж байна. Урилга, заллага гэлтгүй итгэл, сэтгэлээрээ хүрээд ирдэг нь манай намын онцлог л доо.

Энэ ч үнэн шүү. Хуучин 1990-ээд оны төгсгөлөөр нам ялаг дахад намын байрны гадаа машин харагддаггүй үе байсан гэж зарим нь дурсдаг л юм. Би таныг өдөж байгаа юм биш шүү. Үнэнийг хэлэхэд намын байраа шатаалгасны дараа өөрийн эрхгүй сэтгэлийн нэг далд нэгдэл танай намд шинээр илүү их бүрэлдсэн гэж хардаг. Танд энэ мэдрэгддэг үү?

Мэдрэгддэг, цаанаас сэтгэлийн дуудлага ирдэг учраас л бид мэт нь албан үүрэг хүлээхээ больсон атлаа намынхаа байр хавиараа эргэлдсэн, ар талын ажилд нь зүтгэсэн хэвээр. Нам гэж эцсийн дүндээ юу юм. Албаны тодорхойлолт ёсоор бол “Нам бол сайн дураараа эвлэлдэн нэгдсэн хүмүүсийн нэгдэл”. Энд тулгуур үг нь бол “нэгдэл”. Нэгдэл нь дотроо бодлого зорилтын, зохион байгуулалтын, үйл ажиллагааны гээд онолын дагуу задарч ангилагддаг.

Гэхдээ тэр онол монол яах вэ. Хамгийн чухал, хамгийн нандин нь сэтгэлийн тэр нэгдэл байгаа юм. Манай намд энэ нь нэг хэсэг үгүй болох шахсан. Шинэ зууны гараан дээр. Нэг хүн бүх асуудал шийддэг болох шахсан, нам дотроо ардчилал хумигдаж эхэлсэн. Нам гэдэг бол хурал, хөтөлбөр, сонгууль төдийхөн биш л дээ. Нам дотор өөриймсөг энгийн уур амьсгал, жирийн хүн ёсны, ах дүүгийн, журмын нөхдийн харилцаа үгүй бол хол явахгүй. Ялсан ч, ядарсан ч нөхөд дээрээ яваад очмоор хүсэл дотроос төрж байгаа бол намд сэтгэлийн тэр нэгдэл байна гэсэн үг. Чи зөв олж харсан, мэдэрсэн байна.

Эрх баригч хүчин бол ямагт нэр хүнд мyyтай байх шиг явж байгаад сонгуульд ордог л доо. Энэ удаа тэдний нэр хүнд газарт байх шиг л хөөсөрч байна. Энэ үгээрээ дамжуулж ямар сэдэв хөндөх гэсэн юм бэ гэхээр МАН яагаа ч үгүй эрт ялалтын сураг үнэртчихсэн, хүүхэд шиг хөөргөн дэврүүн мэдрэмж тээгээд давхиж явах шиг заримдаа санагдах юм. Сэтгэлийн нэгдэлтэй байх сайхан ч ялалтын сургаар сэтгэл нь хөөрөөд байгаа юм танд ажиглагдав уу?

Надад бол тийм юм ажиглагдсангүй. Хүн хүн өөр. Хүүхэд шиг хөөрөөд яваа хүн байж магадгүй ч олон биш байх. Их санасан газар хоосон шахуу хонодог гэдгээ манайхан үзсэн, мэднэ. Өрсөлдөгчийн нэр хүнд муу байж болно. Гэхдээ гол нь өөрөө өөдтэй байж амжилтанд хүрнэ. Энэ бол хэнд ч ойлгомжтой. Тиймээс сонгуулийн өмнөх хий хөөрөл, сагсуурал манайхны дотор байхгүй байгаа шүү

Та бол сөрөг xvчинтэй хамтарч ажиллах байр суурь илүү баримталдаг хүн. Гэтэл танайхан уригдаж ороод хөөгдөөд гарахыг ахиад л сая үзлээ. Зарим гишүүд тань том агуулгаас гадуур энэ үйл явдалд ихээхэн өс санаж, шүд зуудаг нь ажиглагддаг юм. Бодлогын хувьд энэ тал дээр таны байр суурьт ямар нэг өөрчлөлт орсон болов уу?

Айлд ч бай, засагт ч бай уригдаж ороод, хөөгдөөд гарах нь мэдээж таатай биш. Гэхдээ ингэлээ гээд уригдсан зочин биш, урьсан айлын эзэн нь хөгийн харагдана гэдэг хэнд ч ойлгомжтой. Үүнээс болж өс санах нь хаашаа юм. Харин Ардчилсан намынхан үүнийгээ “улс төр бол улс төр” гэж тайлбарлахыг нь сонсоод би харамссан. Яагаад гэвэл энэ бол явуургүй жижиг улс төр. Ардчилсан нам гэх том намыг өөрийг нь доош хийсэн жижигхэн улс төр. Би элдэв тoxyyгүй ярьж байна. Ардчилсан нам бол хүссэн ч, эс хүссэн ч Монгол Улсын Төрийн бодлогыг сүүлийн 25 жил тодорхойлж байгаа хоёр том намын нэг нь. АН, МАН хоёроос өөр ийм хэмжээний нам манайд үгүй.

Бид хоорондоо өр.сөл.дөж, тэм.цэлдэж, з.о.до.лдож ир.сэн түүхтэй. Улс төрийн том бодлогоор хамтарч, ойлголцож, бодит үр дүнд хамтаараа хүрч байсан түүх ч бас бий. Манай нам 2008 оны сонгуульд ялсан ч тэдэнтэй хамтрах санал тавьсан. Тэд хүлээж авсан. Хоёр нам тэр үед хамтраагүй бол улс орны нийгэм-эдийн засгийн, улс төрийн байдал ямар байх байсан бол гэдэг талаар өнөөдөр хэн ч ярьдаггүй, бодохыг ч хүсдэггүй. Гэтэл хамтарсны ачаар 2008-2012 онд Монгол Улсын нэр хүнд өссөн. Улс төрийн байдал тогтворжсон. Том том төслүүд хөдөлгөөнд орсон, улс орны эдийн засаг өсч тэлсэн, бизнесийн орчин сайжирсан. Ард иргэдийн орлого нэмэгдсэн, амьжиргаа дээшилсэн. Үүнийг хэн хүнгүй мэдсэн, мэдэрсэн. Гэтэл байдал одоо ямар байгаа билээ. Яг эсрэгээрээ. Эдийн засаг маань “эмээлээ гэдсэндээ авсан эцэ.н.хий морь” шиг болчихлоо. Аливаа үйл явцыг үр дүнгээр нь дүгнэдэг байх аа.  Том намаас жижиг зан, жижигхэн улс төр гарах нь дэндүү уршигтай. Намдаа уршигтай байх нь тэдний асуудал. Гол нь улс орондоо том хохирол учруулаад байна.

ХОРВОО AAШТAЙ Ч ХОЁРХОН ӨНГӨТЭЙ ГЭСЭН ҮГ БИЙ

Хуучин хүмүүсээс, хуучин намуудаас сонгогчид зал.х.сан гэх мессеж цахим ертөнцөд их явах юм. Шинэ нам, шинэ залуусыг гаргаж ирье гэх хандлага тэндээс ханхалж байгаа. Энэ нь бас хоёр талтай л харагдах. Та юу гэж бодож байна?

Мэдэхгүй, сонгууль болгоны өмнө тийм мессеж явдаг, явуулдаг. Гэтэл сонгохдоо яадаг билээ. Дээлийн шинэ, хүний хуучнаа гол төлөв сонгодог. Үүнийг буруутгах аргагүй. Туршлага, зангараг гэх сонголтонд нь гарцаагүй нөлөөлдөг бодит юм цаана нь байна. Дээр нь “танихгүй бурханаас таньдаг чөт.гөр нь дээр” гэж сонгогчид үзэх нь ч бий. Ийм үзлийн дундуур шинэ залуу, шинэ нам цухуйж, шовойж гарч ирнэ гэдэг хэцүү. Гэхдээ шинэ намын асуудал тусдаа. Жич ярья. Би одоо намын залуу халаагийн тухай ярьж байна. Энэ асуудлыг зөнд нь орхивол намын ч, төрийн ч удирдлагад дан хуучин “кадрууд” үлдэнэ. Нам “хөгширнө”, намаар дамжаад төр “хөгширнө”. Зох.ист харьцаа гэж нэг юм бий. Манайхан үүнийгээ “Ахмад, залуу, дунд үеийн алтан хэлхээ” гэж томьёолсоор ирсэн. Шинэ халаагаа бодлогоор бэлтгэх учиртай. Олон түмэнд таниулах ёстой. Боловсроод ирснийг нь дэмжих, дэвшүүлэх хэрэгтэй. Сая манай намаас УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн хүмүүсийн тэн хагас нь урьд нь нэр дэвшиж байгаагүй шинэ залуу хүмүүс байна. Ингэж гэмээнэ тэр зохист харьцаа тогтоно.

Шинэ намуудын тухай ярья. Монголын улс төр дэх том намуудын талаар иргэд маш их шүүм.жилж байна. Гэтэл дөнгөж байгуулагдсан шинэхэн нам ч будилж л явна. Эрх баригч нам нь жижиг намуудаа зүгээр л дуудаж аваачаад тугийнхаа дор жагсааж, дэглэж байна.

Харин тийм. Тийм юм сая ажиглагдсан. Гэхдээ манай намаас хал цэрэг шиг авирлаж бусдыгаа жагсаасан, журамласан, дэглэсэн зүйл гараагүй шүү, дашрамд хэлэхэд. Том намуудыг шүүмжлэх хэрэгтэй. Шүүмжлэх үндэс шалтгаан цөөнгүй бий. Үнэндээ бол Монголд ардчилал, олон намын тогтолцоо төлөвших болоогүй байна. Өсөлтийн бэрхшээл цаашаа хэдэн ч жил үргэлжлэх юм бүү мэд. Гэхдээ хорвоо олон ааштай ч хоёрхон өнгөтэй гэсэн үг байдаг.

Ардчилсан дэглэмтэй олон улс орон хоёр намын тогтолцоон дээр суурилж байна. Манайдаа ч бас тийм. Энэ нь шинэ нам бий болох ёсгүй гэсэн үг биш. Бий болог. Хөлд орог. Хэлд орог. Ухаан сууг. Хариуцлагаа мэдрэг. Илүү сайн сонголт болж олон түмэнд харагдаг. Тийм юм одоохондоо алга байна. Хоёр томоо зад шүүмжилсэн, эсвэл ор тас үгүйсгэсэн шоунаас хэтрэхгүй байна. Үгүйсгэх, шүүмжлэх амархан. Тэгээд яах ёстой юм гэсэнд хариу болох тодорхой бодол, бодлого гаргахгүй л байна. Ганц грамм ч хариуцлага үүрч үзээгүй, хэзээ үүрэх нь ч тодорхойгүй хүмүүс шинэ намууд хавиар, эсвэл бие даагаад эргэлдээд байх шиг. Шинэ намууд, шинэ хүмүүс шинэ эргэлтийн сайн бодлого санал болгоосой билээ. Энэ нь улсдаа ч хэрэгтэй, хуучин гэгддэг хоёр том намд ч хэрэгтэй юм, уг нь.

Эдийн засгийн энэ удаагийн хямралыг цаашаа нэлээн сунана гэж дэлхийн ажиглагчид хэлж байгаа. Манайх ийм байдалтай байна. Одоо өрийн тоолуур эргэж байгаа. Иргэд түгшүүртэй л байх шиг харагдах юм.

Дэлхий бүхэлдээ хямраад байгаа юм алга. Түүхий эд, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ л унасан. Манайд нүүрлэсэн хямрал үүнээс үүдэлтэй ч гол хүндрэл, бэрхшээлийг муу засаглал бий болгосон. Дэндүү цамаан, бодлогогүй, “албан тушаалд хоноцын” сэтгэлээр  хандсан. Одоо хийсэн ажлаа гайхуулж байна. Иргэд гурил, будаагаа граммаар авч эхэлж байхад их наядаар хэмжигдэх гоё гоё төсөл ярьсан хэвээр. Тэр төслүүд нь цаасан дээр, цахим дэлгэц дээр л өрнөөд, хөгжөөд байх. Зам тавилаа л гэнэ. Зам бол сайхан л даа. Муу замтай байснаас сайн замтай байх нь мэдээж дээр. Гэтэл гаднаас өндөр хүүтэй зээлийн мөнгөөр зам тавих нь угаасаа зөв үү. Тэгээд яахаараа урьд тавьж байснаасаа гурав, дөрөв дахин илүү өндөр өртгөөр тэр зам тавигдаад байна вэ. Зөрүү нь хаачив гэх мэтийн асуулт ар араасаа цуварна. Дараа жилээс зээлийн төлбөр их наядаараа нэхэгдэнэ. Цалин, тэтгэврээ яаж тавих вэ. Эдийн засгийн аюулгүй байдлаа яаж хангах вэ. Модоо барьчилгүй цааш яаж явах вэ. Сонгууль амаргүй ч, сонгуулийн дараах амьдрал бүр ч амаргүй харагдаад байна.

Та сүүлд миний зочноор дөрвөн жилийн өмнө уригдахдаа улс төрөөс явлаа гэж зарласан, тэрнээс хойш олны өмнө тэр бүр харагдахаа больсон. Гэвч өөрийг тань улс төрөөс яваагүй гэж үзэж янз бүрийн я.л зэ.мд хутгасан зүйлс байнга гарч харагддаг, таныг оролдоод байгаа нь ч илт ажиглагддаг. Хэн, яагаад оролдоод байгаа талаар танд ямар нэгэн таамаг байдаг уу?

Хэн, яагаад оролддог вэ гэж чи муш.илзан байж асууж байх шив дээ (инээв)… Хэн гэдгийг тааж ядах юмгүй. Надад бол тодорхой нэрс байдаг ч нэрлэж тэнгэр хилэгнүүлээд яах вэ. Сэтгүүлч та нар ч мэддэг, гадарладаг биз. Монгол маань жижиг, нууц гэж байх аргагүй цомхон улс. Яагаад намайг оролддог вэ гэж асууж байна. Бас л тодорхой. Нэгд, улс төрөөс гарлаа гэж хулхидах вий, нэг мэдэхэд дээр гараад суучихсан байх вий гэж бодоод, болгоомжлоод байгаа хэсэг бий. Хоёрт, ө.с сана.сан ганц нэг хүн ч байдаг биз. Гуравт, би муу ч гэлээ олонд танигдсан хүн. Тийм учраас надтай зуу.ралдаж, надаар дамжиж олны анхаарлын төвд орох, рейтингээ өсгөх гэсэн бодол, сонирхолтой залуу улстөрчид бас бий. Ийм л чиглэл, чиглэлийн хүмүүс наддаа хайр зарлаад, уран бүтээлээ уйгагүй туурвиад явж байна.

Ийм “уран бүтээлд нь” та тэгээд хэрхэн ханддаг  юм бэ?

Голдуу тоохгүй хаяна. Бүр айхтар хор.лонтой юм гарвал заргалдана. Уул шугамандаа бол магтаал, хараалын хоёрхон өнгөөр дуулдаг болсон энэ хорвоотой эвлэрнэ, аль алинд нь автахгүй байхыг хичээнэ. Тээр жил, 1990 онд байна уу даа, Улс төрийн Товчооны гишүүн байсан Д.Моломжамц гуайтай яриа дэлгэн сууж билээ. Түүний охин М.Жаргал надтай МОНЦАМЭ-д ажиллаж байсан учраас тэр өвгөн намайг муухан таньдаг байсан юм. Д.Моломжамц гуай тэгэхэд надад Улсын Бага Хурлын Байнгын хорооны дарга болсныг тохиолдуулан баяр хүргэнгээ “Чи чинь залуудаа овоо том дарга болжээ.

Хуучныхаар бол Төв Хорооны хэлтсийн эрхлэгчийн зиндааны албан тушаал бололтой. Дарга болох сайхан л гэж чи бодож байгаа байх. Гэтэл дарга гэдэг чинь хүний ерөөл дуулахаас, хараал идэх нь их амьтан шүү дээ, залуу минь” гэж байж билээ. Мань хүн тэр үед “тойрон хүрээлэгч” гэх ял сонсчихсон прокурор дээр өнждөг байсан үе нь. Д.Моломжамц гуайн энэ үгийг би байнга санаж явдаг юм. Гучаад жил улс төрийн халуун тогоонд чанагдаад ирэхээр энэ  муу арьс аяндаа эвэршдэг, зузаардаг, зарим газраа бүр хуяглагддаг юм шиг ээ.

С.Баяр Америкт байгаа долоон байшингийнхаа гадаа зүлэг усалдаг, одоо офф.шор данс нь илэрсэн ч гэх шиг сэдвүүд ар араас нь гаргаж таныг гороолж байна. Офф.шор сэдэв энэ сонгуульд бас нэлээн ашиглагдах бололтой.

Зүлэг гэснээс надад ноднин нэг залуу энэ сэдвээр мессеж илгээсэн. “Америкт сая долларын үнэтэй хаусын зүлэг шланкаар усалдаггүй. Тийм хаус усалгааны тусгай системтэй байдаг. Та үүнийг хэлэхэд л тэр зураг фотошоп гэдэг нь тодорхой болно” гэсэн утгатай мессеж бичсэн байсан. Зүлэгний тухайд бол ийм байна (инээв). Хаусын тухайд гэвэл надад Америкт ч, гадаадын өөр улс оронд ч байшин байтугай майхан ч үгүй гэдгээ би хэлсэн. Хэлэх байтугай шалгуулсан. Одоо оффшор данстай эсэхээ шалгуулахад бэлэн гэдгээ хэлсэн. Гэхдээ миний энэ хэлсэн, шалгуулсан нь надаар “занималддаг” тэр хүмүүст падгүй гэдгийг би бас мэднэ. Тэдэнд бодит юм чухал биш, “боохой агнах”, оролдох нь чухал. Энэ бүхэн бол улс төрд байсан, байгаа хүний үйлийн үр. Энэ болгонд эмзэглээд, сэтгэлдээ тусгаад байвал насаа гүйцээхгүй.

Их өр гэж нэг сэдэв бий. Таныг ОХУ-ын Элчин сайд байх үед энэ асуудал цэглэгдсэн. ОХУ-ын их өр гэдэг энэ сэдвийг зарим нь өөр дээрээ чимэг болгож их наадаг. Жишээлбэл, Н.Энхбаяр өөрийн байгуулсан том гавьяаны нэгд энэ үйл явдлыг тооцдог. Би хувьдаа багийн ажил гэж хардаг. Гэтэл өнгөрсөн хавар М.Энхболдын айлчлалаар асуудал ахин хөндөгдлөө. Энэ яг яаж ойлгох ёстой сэдэв юм бэ?

Том гэрээ, хэлцэл бол олон хүний оролцоотой хийгддэг, багийн ажил мөн. Энэ үнэн. Гэхдээ тийм гэрээ хийхээр зүтгэсэн, улс төрийн шийдвэр гаргасан Ерөнхий сайдаар тэр ажлыг овоглодог. Тиймээс их өр тэглэсэн том гавьяа, дагалдах бага сага гайн хамт Н.Энхбаяр даргын нэрээр явдаг. Жишээ нь, Оюутолгойн гэрээний гай, гавьяа ч миний нэртэй насан туршид минь, түүний дараа ч холбоотой байхтай нэгэн адил. Их өр тэглэхдээ “Монросцветмет” гэх аж ахуйн нэгжтэй холбоотой асуудлыг тодорхой учир шалтгааны улмаас үлдээсэн байсан. Тэрний зөв, буруугийн тухай одоо яриад яах вэ. Гол нь их өрийн тэр асуудал өнгөрсөн хавар бүрмөсөн тэглэгдлээ. Оросууд эцсийн энэ шийдвэрээ гаргахдаа М.Энхболд даргын ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалтай хугацааг давхцуулсан нь тэдний бодлого, шийдэл. “Михаилд нэг бодол бий” гэдгээрээ л шийдэж байгаа нь харагдсан.

Дараагийн асуудал Таван толгойн асуудал. Би хувьдаа таныг Ерөнхий сайдын албаа өөрөө сонгож байгаад Сү.Батболдод өгөөд явахад дотроо тэгж бодож байсан. С.Баярын “энэ хуурай дүү” Таван толгойг шийдчих юм байна даа гэж. Гэвч 

Сү.Батболд дарга бол миний дүү биш. Хуурай ч биш, нойтон ч биш. Бие даасан, хүлээн зөвшөөрөгдсөн, том улстөрч. Намын удирдлага дотроо гадаад эдийн засгийн бодлого, олон улсын бизнесийн чиглэлийн илүү мэдлэг, туршлагатай нь. Ерөнхий сайдаар хэнийг томилох нь зүйтэй вэ гэх сонголтоо би биш, нам хийхдээ энэ талыг нь чухалчилсан. Таван толгойн төслийг хөдөлгөх зорилготой ажилласан ч тэр нь амжиж бүтээгүй. Оюутолгойн төслийг бодвол гаднын олон оролцогчийн ашиг сонирхлыг зохицуулах, дэд бүтцийн асуудлыг нь давхар шийдэх шаардлагатай учраас Таван толгойн төсөл илүү адармаатай. Сү.Батболдын Засгийн газраас хойш дөрвөн жил өнгөрсөн ч Таван толгойн төсөл хөдлөөгүй л байна.

Дөрвөн хувь дээр бүтээн байгуулалт хийсэн хувийн хэвшлийнхэн завсаргүй хэдэн жил X.AP.AA.л з.ү.х.лээр будуулах шив?

Харин тийм. Манайд нэг л буруу мораль тогтоод байх шиг. Хийсэн нь буруудаж, хийрхсэн нь манддаг. Зарчим барьсан нь хохирч, зарчимгүй нь завшдаг… Яалтай ч билээ…

Баабарын 60 насын ойн арга хэмжээн дээр та нарыг хараад бодож байлаа. 60 нас гэдэг чинь ийм идэрхэн нас юм уу гэж. Гэтэл та нар маань нэг л их хөгшин хүний дүр эсгэсээр зугтаж байх юм. Түрүүн ч та 60 насны тухай дурдаад өнгөрөх шив?

60 нас шүргэж яваа зарим нь улс төрдөө эргээд оръё, өрөө төлмөөр байна гэхлээр “Чи одоо бо.л.ь. Амар амар” гэх маягтай нүд үзүүрлэх. Над шиг больсноо зарлаад, амар амгалан амьдаръя гэхээр “зугтлаа” гэж яллах маягтай. Санал хураадаг юм уу, яадаг юм та нар тэрүүгээрээ нэг талдаа шийдчихвэл сайн байна, Ганчимэг ээ.

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ
  • 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.