• Latest
  • Trending
Замын-Үүд дэх АТҮТ-ийн дарга Улсын начин А.Хатансайхан АТГ-ынхнаас зугтжээ

Замын-Үүд дэх АТҮТ-ийн дарга Улсын начин А.Хатансайхан АТГ-ынхнаас зугтжээ

2021-07-06
Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

2026-03-10
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Retail
Thursday, May 14, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Замын-Үүд дэх АТҮТ-ийн дарга Улсын начин А.Хатансайхан АТГ-ынхнаас зугтжээ

by admin
2021-07-06
in АЙМАГ, БУСАД
0
Замын-Үүд дэх АТҮТ-ийн дарга Улсын начин А.Хатансайхан АТГ-ынхнаас зугтжээ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар зэрэг байгууллагууд багтсан шалгалтын ажлын хэсэг өнөөдөр /2021.7.6/ Дорноговь аймагт ажиллаж байна.

Энэ үеэр прокурорын зөвшөөрлөөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг дарга Б.Анхбаяр нарын зургаан албан тушаалтныг саатуулж, эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж эхэллээ. Улмаар тухайн албан тушаалтнуудын оронд өөр хүмүүсийг томиллоо.

YOU MAY ALSO LIKE

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Хотын дарга Х.Нямбаатар амралтгүй ажиллаж байна гэв

Түүнчлэн АТҮТ-ийн Замын-Үүд дэх салбарын дарга А.Хатансайханыг саатуулах гэсэн боловч тэрбээр ажлын байраа орхион зугтсан аж.

 

Замын-Үүдийн зарим дарга нар ажлын байраа орхиод зугтжээ, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг яг одоо Замын-Үүдэд ажиллаж байна

 

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг Замын-Үүдэд яг одоо ирлээ. Зарим төрийн байгууллагын дарга нарыг авилгын хэргээр саатуулах юм байна. Энэ сургаар зарим дарга нар ажлын байраа орхиод зугтжээ.

Өнөөдөр Замын-Үүдэд “гал гарах нь дээ”. Энүүгээр л нэг хууль, хяналтынхан. Халаа сэлгээ, хуулийн ажиллагаа явагдаж магадгүй байна.

.

Замын-Үүдийг “цэвэрлэх” АТГ, ТЕГ, ЦЕГ-ын ажлын хэсгийг томилжээ

 

Замын-Үүд дэх завхрал албан ёсоор Засгийн газрын анхаарлын төвд оров бололтой. Өөнгөрсөн долоо хоногт Зам-Үүдэд ажилласан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинэ долоо хоногийн эхний өдөр Засгийн газрын ээлжит бусаар хуралдуулж энэ “сэдэв”-ийг хэлэлцжээ.

ХЗДХ-ийн сайдаар ахлуулж, АТГ, ТЕГ, ЦЕГ, МХЕГ зэрэг хууль хяналтын байгууллагууд багтсан том хэмжээний шалгалтын ажлын хэсгийг Замын-Үүдэд томилсон байна. Энэ ажлын хэсэг Замын-Үүдийг “ухна”.

Үүнээс гадна Ерөнхий сайдыг Замын-Үүдэд очиход үүсээд байсан хилийн наадах, цаадах ачааны тэрэгнүүдийн бөөгнөрөл, Эрээний боомт дээр гацчихсан Монголын бизнес эрхлэгчдийн захиалгатай барилга, барилгын материал, хүнс, гэр ахуй болон өргөн хэрэглээ бүтээгдэхүүн, үйлдвэрийн тоног төхөөрөмж, сэлбэг, багаж хэрэгсэл, бодис, төрөл бүрийн түүвэр ачаа, шуудан, сайжруулсан түлшний бэхжүүлэгч зэрэг ачаа барааны “гацаа”-тай холбоотой асуудлууд яригджээ.

Ер нь бол Замын-Үүдэд байдал хүндэрчихсэн. Энэ талаар боомт дээр үүрэг гүйцэтгэж буй хил, гааль, мэгэжлийн хяналтынхан хийгээд салбарын яамны дарга нар “…Байдгаараа ажиллаж байна” гэх тайлбарыг хийж буй юм. Харин тэндхийн тээврийн жолооч нар “…Тээвэрлэлт хийх зохицуулалт байхгүй, олон хоног дараалалд зогсох, дамжлага их байгаагаас орлогогүй болж байна” гэцгээв.

Ерөнхий сайд боомтын ажлын хэсгийг шинээр байгуулж, “…30 хоногийн хугацаанд боомт дахь нөхцөл байдал сайжрахгүй, ажил эрчимжихгүй бол албан тушаалтнуудад хариуцлага тооцож, солих хүртэл арга хэмжээ авна” гэчихээд иржээ.

Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаас томилсон хууль хяналтынхны шалгалтын баг өнөөдөр Замын-Үүдэд нэн шаардлагатай. Цаашлаад ийм хяналт шалгалтад Гашуунсухайт боомтыг ч хамруулах хэрэгтэй юм. Кёкүшюзаны алдарт 30 сая ам.долларын хэрэг чинь Гашуунсухайттай холбоотой гэсэн мэдээлэл бий.

Нэмээд “Цагаан хад”-ыг анхаарах шаардлагатай. Гаалийн хяналтын бүс гэдэг бас л асуудал байдаг. Хамгийн гол нь эдгээр боомтод “тусгаар тогтносон” эдийн засгийн дүрэм үйлчилдэг болоод лав 20 жил болчихсон. Энэ утгаараа Замын-Үүд, Гашуунсухайт боомтод маш том авлигын сүлжээ тогтчихсон.

Замын-Үүдийн гааль, мэргэжлийн хяналтыг онцгойлон авч үзэх хэрэгтэйг эх сурвалжууд хэлж байна. “…Оросыг ухвал татар” гэдэг шиг Замын-Үүдийн байцаагч нарыг “ухвал” хэн нэгэн УИХ-ын гишүүн, сайд, агентлагийн дарга, дээрээс нь авлигын үйлдлүүд гарч ирнэ.

Амралтын өдрөөр баривчлагдсан генералын араас бас л Замын-Үүд дэх сүлжээ гарч ирэх бололтой юм.

Тэрчлэн энэ сүлжээгээ тасралтгүй ажиллуулахын тулд бий болгосон олон улсын ачаа тээврийн С зөвшөөрөл, гаальтай машин зэргийн арыг сайн “харах” хэрэгтэй.

АТҮТ-өөс олгодог олон улсын ачаа тээврийн С зөвшөөрөл гэж юм бий. Мөн ч их авлигын эх үндэс болсон эд дээ. УИХ-ын гишүүн “А” гэдэг эмэгтэнй энэ С зөвшөөрлөөс болж эрүүгийн хэрэгт орооцолдчихоод байж л байна. АТҮТ-өөс байсгээд л нэг хэлтсийн дарга “С зөвшөөрлийн хэрэг”-ээр шоронд ордог, ял авдаг. С зөвшөөрөл дагасан ав лига хэдэн жилийн өмнөөс эхэлсэн. Одоо ч бий. Тэрийг Улаанбаатараас удирддаг шинэ, хуучин дарга нар бий гэдэг. Бас АТҮТ-ийн одоогийн даргыг энэ асуудлаар маш сайн шалгах шаардлагатай.

За, гаальтай машин бол олон жил яригдсан. Авлигын том “машин” даа. Бүгд мэддэг. Гэхдээ ямар ч дарга, сайд цэг тавьж, зогсоож чадаагүй өнөөдрийг хүрсэн.

Цаашлаад төмөр замын тээврийн асуудал бас энд хамаарна. Хэний, ямар компанийн ачаа хилээр саадгүй нэвтэрдэг вэ. Хэн энэ бүхнийг шийддэг вэ. Яг үнэндээ төмөр замын хариуцсан албан хаагч бол юу ч мэдэхгүй. Үүний араас бас л улстөрч гарч ирнэ.

Ийм олон чиглэлээр хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулбал, боомтын гацааны бодит шалтгаан ил болно доо. Бас “маажсан” болгоны араас нам нэгтнүүд цухуйхыг үгүйсгэхгүй. Харин энэ Засгийн газар тэр “эрсдэл”-ийг давж, Замын-Үүдийг “цэвэрлээд”, Монголын худалдааны хамгийн том хаалгыг “нээж”, чадвал ард түмэн алга таших болно.

Тэртэй тэргүй та бидний амьдрал Замын-Үүдээс, бас Гашуунсухайтаас хамаардаг болчихсон нь гарцаагүй үнэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна
  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • March 2026
  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.