Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд гурван ихэр хүүхэд мэндэлжээ. Тус суманд 2017 онд шилжиж очсон Л.Энх-Очирбат түүний хань нар гурван хүүгээ өлгийдөж авсан байна. Ихрүүд 2.650, 2.300, 2.100 кг жинтэй.

2013 онд танилцаж, гэр бүлсэн тэд 2014 онд хоёр ихэр охин, 2016 онд хүүтэй болжээ. Энэ удаа гурван хүү өлгийдсөнөөр зургаан хүүхэдтэй болсон байна.

Монголын үрс маш олон болох болтугай!
Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дунд хуруу гаргасан эможоор бухимдлаа илэрхийллээ
Kopoнaвиpycт халдварын нөхцөл байдал өдрөөс өдөрт хүндэрсээр байна. Өнгөрсөн амралтын өдөр нэгэн халдвартай иргэн гудамжинд н.а.с б.а.р.с.а.н гээд нийгмийн цочирдуулсан үйл явдал өрнөсөөр байна.

Тэгвэл экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өрнөж буй үйл явдлуудтай холбогдуулан “Арчаагүй аалзнууд ард иргэдийн бухимдал тэмцлийн ард Элбэгдорж байгаа, байсан гэцгээх. Тэнэглэлийг чинь олон түмэн үзэн ядаж байна. Б.у.з.а.р г.ү.т.г.э.л.э.г.т чинь хууртах хүн байхгүй. Амины нэхэл хатуу, удаан. Халх голын дайнд алдсанаасаа илүү олон хүнээ алдчихаад дуугүй байх уу?” хэмээн жиргэсэн байна.














