Kopoнaвиpycт халдварын нөхцөл байдал өдрөөс өдөрт хүндэрсээр байна. Өнгөрсөн амралтын өдөр нэгэн халдвартай иргэн гудамжинд н.а.с б.а.р.с.а.н гээд нийгмийн цочирдуулсан үйл явдал өрнөсөөр байна.

Тэгвэл экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өрнөж буй үйл явдлуудтай холбогдуулан “Арчаагүй аалзнууд ард иргэдийн бухимдал тэмцлийн ард Элбэгдорж байгаа, байсан гэцгээх. Тэнэглэлийг чинь олон түмэн үзэн ядаж байна. Б.у.з.а.р г.ү.т.г.э.л.э.г.т чинь хууртах хүн байхгүй. Амины нэхэл хатуу, удаан. Халх голын дайнд алдсанаасаа илүү олон хүнээ алдчихаад дуугүй байх уу?” хэмээн жиргэсэн байна.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд өргөдлөө өгөх гэж байна гэв үү?
Өнгөрөгч Бямба гараг /2021.07.03/-т kopoнaвиpycийн халдвартай 35 настай иргэн Р нийслэлийн Энэрэл эмнэлгээс тусламж хүсэж ирэхэд нь түүнд “хороо чинь биш байна” гэснээр тэрээр анхан шатны тусламж ч авч чадалгүй тус газрын гадна а.м.и.а а.л.д.с.а.н маш харамсалтай хэрэг гарсан.

Мөн kopoнaвиpycийн халдварын тохиолдол буурахгүй, иргэд амиа алдсаар байна. Иймд зарим иргэдийн зүгээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Эрүүл мэндийн сайд С.Энхболд нарыг үүрэг ажлаасаа огцрохыг шаардаж байгаа юм.

Тэгвэл С.Энхболд сайд “үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө бэлдсэн. Харин тэрээр нийгмийн сэтгэл зүйг хэрхэхийг харзнаж байна” гэж эх сурвалж мэдээллээ.

Харин өнөөдөр /2021.07.05/ 11:00 цагаас эхлэн Засгийн газар ээлжит бусаар хуралдаж эхэлсэн бөгөөд хурлаас гарсан шийдвэрийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцуулна гэсэн зарын хэвлэл мэдээллийн байгууллагуудад тараагаад байна. Харин тус хурлаар ямар асуудал хэлэлцэж байгаа нь тодорхойгүй байна.














