Монголбанк холбогдох байгууллагуудтай хамтран төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг энэ оны арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр дахин хойшлуулахаар шийдсэн.

Ингэснээр хуулийн хэрэгжилтийг хангах, өрхийн орлогод дэмжлэг үзүүлэх, зээлийн эргэн төлөлт тасалдах эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготой юм.
УИХ-ын зургадугаар сарын 29-ний өдрийн чуулганаар “Kopoнaвиpycын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулж, хуулийн үйлчлэх хугацааг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунган баталсан. Тус арга хэмжээний хүрээнд:

Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлийн төлбөрөө энэ сарын нэгний өдөр хүртэл хойшлуулсан зээлдэгчдийн төлбөрийг нэмэлт хүсэлт гаргахгүйгээр үргэлжлүүлэн сунгана.
Харин хөтөлбөрийн хүрээнд зээлийн төлбөрөө хойшлуулах хүсэлт шинээр гаргах зээлдэгч нарын хувьд хүсэлт гаргасан өдрөөс хойш энэ оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулах аж.

Шинээр зээлийн төлбөрөө хойшлуулах хүсэлт гаргах зээлдэгч хүсэлтээ энэ сарын 31-ний өдрийн дотор харилцагч банканд өөрийн боломжит цахим хэлбэр (банкны цахим хуудас, и-мэйл, ухаалаг гар утасны банкны апликэйшн, утас зэрэг)-ээр эсвэл банканд очин гаргаж, төлбөрөө хойшлуулна.
Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлийн төлбөрийг хойшлуулахтай холбоотой гарч буй түгээмэл асуулт, хариулттай ЭНД дарж танилцах боломжтой.
ТА АЙМАГ, ХОТРУУ ХӨДӨЛГӨӨН ХИЙХ ГЭЖ БАЙГАА БОЛ ЗААВАЛ ТАНИЛЦАНА УУ!
ТА АЙМАГ, ХОТРУУ ХӨДӨЛГӨӨН ХИЙХ БОЛ ЗААВАЛ ТАНИЛЦАНА УУ! Учир нь хөл хорио тогтоосон 18 аймгийн 176 сумыг танилцуулж байна.
Үүнд: ✅Архангай аймгийн Булган сумаас бусад 18 сум
✅Хөвсгөл аймгийн бүх сумд
✅Булган аймгийн 6 сум буюу Хутаг-Өндөр, Тэшиг, Могод, Бугат, Баян-Агт болон Сайхан сум
✅Төв аймгийн 4 сум буюу Лүн, Баян-Өнжүүл, Зуунмод болон Батсүмбэр сум
✅Сүхбаатар аймгийн 6 сум буюу Онгон, Наран, Сүхбаатар, Дарьганга, Баяндэлгэр, Асгат сум

✅Баянхонгор аймгийн 20 сум бүгд
✅Хэнтий аймгийн 18 сум бүгд
✅Дорнод аймгийн 5 сум буюу Халхгол, Матад, Булган, Гурванзагал, Хөлөнбуйр
✅Ховд аймгийн 4 сум буюу Булган, Манхан, Цэцэг, Алтай
✅Дундговь аймгийн 10 сум буюу Сайнцагаан, Дэлгэрхангай, Сайхан-Овоо, Цагаандэлгэр, Өлзийт, Дэрэн, Эрдэнэдалай, Хулд, Адаацаг, Говь-Угтаал

✅Дорноговь аймгийн 14 сум бүгд
✅Сэлэнгэ аймгийн 4 сум буюу Алтанбулаг, Баянгол, Ерөө, Мандал
✅Увс аймгийн 5 сум буюу Давст, Наранбулаг, Сагил, Өмнөговь, Малчин
✅Өмнөговь аймгийн 15 сум бүгд
✅Дархан-Уул аймгийн 2 сум буюу Дархан, Шарын гол

✅Баян-Өлгий аймгийн 1 сум буюу Булган,
✅Завхан аймгийн 12 сум буюу Баянтэс, Тэлмэн, Сонгино, Дөрвөлжин, Цэцэн-Уул, Ургамал, Сантмаргад, Отгон, Цагаанчулуут, Алдархаан сум, Цагаанхайрхан, Нөмрөг
✅Говьсүмбэр аймгийн 3 сум бүгд.
Иймд дээрх аймаг, сумд руу зорчих иргэд тухайн аймаг, сумынхаа Онцгой комиссоос урьдчилан мэдээлэл авч зорчихыг анхаарууллаа.













