Kopoнaвиpуc халдварын нөхцөл байдлын талаар Засгийн газар, УOK-ын мэдээллийг шийдвэр гаргасан сайдаас нь илүү ойлгомжтой иргэдэд тайлбарлаж, мэдээлж чаддаг хүн бол Засгийн газрын хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын дарга Ц.Ганзориг.
Тэгвэл kopoнaвирycийн халдварын тохиолдол буураагүй байгаа энэ үед тэрээр Засгийн газрын хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын даргын албан тушаалаа өөрийн хүсэлтээр өгч байгаа гэнэ. Учир нь түүнийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ‘хэвлэлийн төлөөлөгч’-өөр томилогдохоор болсон гэсэн мэдээлэл байна.
Тэрээр твиттер хуудастаа:
‘Засгийн газар, Улсын онцгой комиссын мэдээллийг миний орны хүн томилогдтол Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа өгсөөр байна. Та бүхэнд талархлаа’ гэжээ.

Түүний талаар нэмж дурдахад: Ц.Ганзориг нь инженер, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүлзүйн салбарт 2008 оноос эхлэн ажилласан юм. Энэ хугацаанд ‘С1’, ‘Бтв’, телевизэд улс төр, эдийн засгийн сэтгүүлч, ‘Ийгл ньюс’ телевизэд эдийн засгийн албаны дарга, ерөнхий продюсерээр ажиллаж байсан. Эдийн засаг, улс төрийн мэдээ, нэвтрүүлэг, хэлэлцүүлэг голлон хийдэг бөгөөд хөрөнгийн зах зээлийн дээд шагнал ‘Гранд булл’-ын эзэн сэтгүүлч. Тэрбээр ‘Хэвлэлийн хүрээлэн’, ‘АНУ-ын олон улсын хөгжлийн агентлаг’ хамтарсан эдийн засгийн шилдэг бүтээл, шилдэг эдийн засгийн шагналыг хоёр ч удаа хүртэж байсан юм.













