Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар УИХ-аар Өршөөлийн тухай хууль батлагдсантай холбогдлуулан мэдээлэл хийж байна. Өнгөрсөн баасан гаригт УИХ долоо дахь удаагийн Өршөөлийг хуулийг хаалттай хэлэлцэн баталсан билээ. Энэхүү хууль батлагдсанаар ямар өөрчлөлт гарч, энэ хуульд хэнд үйлчлэх талаар мэдээллийг өгөв.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар УИХ-аар Өршөөлийн тухай хууль батлагдсантай холбогдлуулан мэдээлэл хийж байна. Тэрээр мэдээллийн үеэр замын хөдөлгөөний дүрэм зөрчиж торгуулсан жолооч нарын торгуулийг энэ удаа өршөөх заалтыг хэлэлцүүлгийн явцад өөрчилж баталсан талаар мэдээлэв.
Тэрээр хэлэхдээ “Торгуулийг нэг удаа өршөөх асуудал гарахад төлсөн хүмүүс нь хохирч байна зэргээр нийгэмд нэлээд шүүмжлэл гарсан. Хэлэлцүүлгийн шатанд торгуулийн шийтгэлийг аравдугаар сарын 1-ний дотор тавин хувиа төлсөн тохиолдолд үлдсэн тавин хувийг нь нэг удаа өршөөн хэлтрүүлэхээр энэ удаагийн өршөөлийн хуульд тусгасан.
Ирэх намрын чуулганаар Зөрчлийн тухай хуулийг шинэчлэн өргөн барьж, хэлэлцүүлэхээр төлөвлөсөн. Шинэ Зөрчлийн хуулиар зарим төрлийн зөрчилд сануулах урьдчилан үе шаттай, торгуулиа цаг хугацаанд төлсөн бол 50 хувь хөнгөлдөг байдал руу орно. Тиймээс одоо төлөөгүй байгаа өр төлбөрөө бүгд төлөх нь зүйтэй” гэлээ.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: Өршөөл үзүүлэх хууль долдугаар сарын 6-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ. Уг хууль нь 2021 оны зургадугаар сарын 30-ны өдрийн 00.00 цагаас өмнөх цагт хамаарах хэргүүд багтана. Мөн 2002 онд баталсан Эрүүгийн хууль болон 2021 оны зургадугаар сарын 24-ний өдрийн 00.00 цагаас өмнө, 2015 онд баталсан Эрүүгийн хуульд заасан зарим гэмт хэрэг болон Зөрчлийн тухай хуульд заасан зарим зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд хамаарна. Өршөөлд хамаарагдах хүний гэм.т хэ.рэг, зөр.чил үйлдсэн хүний хэр.эг бүртгэлт, мөрдөн байцаалтын болон шүүхээр хянан хэлэлцэх шатанд байгаа хэргийг хэрэгсэхгүй болгоход энэ хуулийн зохицуулалт оршиж байгаа. Ялаас өршөөн хэлтрүүлэх, эрүүгийн хэргийг өршөөхөд яллагдагч гэмт хэргийн улмаас хохируулсан хохирлоо нөхөн төлсөн, эсвэл нөхөн төлөхөө илэрхийлсэн байхыг шаардаж байгаа.

Энэ удаагийн Өршөөлийн хуульд дараах гурван төрлийн агуулгаар өршөөлд хамрагдана.
Нэгд, Өршөөл хамруулахаар тусгасан Эрүүгийн хуульд тусгай зүйл ангид хамаарах хэсгийг шууд өршөөн хэлтрүүлж, хууль үйлчилж эхэлсэн долдугаар сарын 6-ны өдрөөс ялаас чөлөөлж өршөөнө. Хорих ангид ял эдэлж байгаа хүмүүсээс 157 эрэгтэй, гурван эмэгтэй нийтдээ 160 хоригдол шууд суллагдана.
Хоёрт, тодорхой төрлийн өршөөлд хамруулах гэмт хэргүүд дээр тус бүрээс нь хоёр жилийг өршөөн хэлтрүүлэхээр болсон. Эдэлж буй я.лаас нь хоёр жил хасагдах 168 эрэгтэй, 16 эрэгтэй, өсвөр насны нэг гээд нийт 184 хоригдолд хамаарна. Нийт суллагдах ялтны тоо 344 болж байна. Хоёр жил хасагдаж байгаа ч хорих ялаа үргэлжлүүлэн эдлэх эрэгтэй ялтан 348, эмэгтэй 17 гээд нийт 365 ялтан байна.
Гуравт, тодорхой төрлийн гэм.т хэр.гийн эдлээгүй үлдсэн ял таван жил дотроо байгаа тохиолдолд тухайн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар өөрчлөхөөр тусгасан. Энэ хүн бүрийг шорон.жуулан хор.ихоос илүүтэйгээр тухайн хүн ажил хөдөлмөр хийх, сурч боловсрох эрхээ эдлэх, гэр бүлдээ байх, тэднийгээ тэжээн тэтгэх тэр боломжийг төрөөс олгож, зорчих эрхий хязгаарлах я.л буюу цахим бугуйвчийг зүүлгэж хянана. Энэ өршөөлд эрэгтэй 1086, эмэгтэй 41, өсвөр насны гурав. Нийт 1130 хоригдол хорих ялаа зорчих эрхийг хязгаарлах ялаар солих боломж бүрдэж байна.













