Архангай аймагт морины сунгаанд оролцож байсан хүүхэд мориноос у.н.а.ж, н.а.с б.а.р.с.а.н харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, өчигдөр тус аймгийн Өлзийт сумын нутагт орших З.о.д.о.х.ы.н хөндий гэх газарт морины сунгаа болсон бөгөөд энэ үеэр зургаан настай хүүхэд мориноос унаж, энджээ.

Уг хэргийг одоогоор Архангай аймаг дахь цагдаагийн газар шалгаж байгаа аж. Зарим сумдад ийнхүү хууль б.у.с.а.а.р хурдан морины сунгаа зохион байгуулж буй з.ө.р.ч.и.л гарсаар байгаа тухай эх сурвалжууд хэллээ.
Тухайлбал, зургаадугаар сарын 29-нд Хэнтий аймгийн Мөрөн суманд орших Чандганы уурхайн ойролцоо Дорнод аймгийн Матад сумын харьяат 14 настай унаач хүү мориноос унаж х.ү.н.д б.э.р.т.э.н эмнэлэгт хүргэгдсэн хэрэг гарсан.

Тухайн хүүхдийн биеийн байдал м.а.ш х.ү.н.д, у.х.а.а.н.г.ү.й байна гэдгийг эх сурвалжууд хэлж байв. Тус хэргийг Хэнтий аймаг дахь цагдаагийн газар шалгаж байгаа юм.

Ташрамд дурдахад, цар тахлын улмаас энэ жилийн Үндэсний их баяр, наадмыг улсын хэмжээнд нэг жилээр хойшлуулах тухай Засгийн газрын шийдвэр гараад байгаа билээ.













