• Latest
  • Trending
Эмэгтэй гишүүдээс ичиж байна!

Эмэгтэй гишүүдээс ичиж байна!

2021-07-02
Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

2026-03-10
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Retail
Sunday, May 3, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Эмэгтэй гишүүдээс ичиж байна!

by admin
2021-07-02
in УИХ
0
Эмэгтэй гишүүдээс ичиж байна!

Kopoнaвиpycийн улмаас өдөрт 15 хүн хорвоог орхиж, жирэмсэн эмэгтэйчүүд эндэж, хүүхэд н.а.с б.а.р.ж байхад Төрийн ордондоо нүдэн балай, чихэн дүлий суусан эмэгтэй гишүүд өчигдөр (2021.07.01)-өөс гэнэт хэвлэлийн хурал зарлаж, цахим наадам хийхийг эсэргүүцлээ.

Уг нь цагаа олсон шаардлага л даа. Гэхдээ иргэд талбай дээр гарч ирж, эсэргүүцлээ илэрхийлэхтэй зэрэгцээд Төрийн ордонд мэдээлэл хийж буй тэдэнд цаанаас нь ингэж мэдэгдэхийг даалгасан уу эсвэл ийм шийдвэр гарах нь тодорхой болсон тул эмэгтэй гишүүд улс төрийн ашиг хонжоо хайв уу, бүү мэд.

YOU MAY ALSO LIKE

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Шинээр бүрдсэн 126 гишүүнтэй парламентын анхны намрын чуулган эхэллээ

Гэхдээ тэдний мэдэгдлийг талархаж хүлээж авахаасаа илүү хардаж буруутгах нь олон байв. Учир нь, манай парламентын эмэгтэй гишүүд өмнө нь бүлх залгисан мэт таг чиг байснаа гэнэт тодорч, тоглолт хийх болсонд иргэд дургүйцэх нь ч аргагүй.

Жендерээр түрий барьж, зарим нь с.о.х.о.р азаар шахуу гишүүн болсон хүн тэдний дунд бий. Уг нь ард түмэн эмэгтэй гишүүдээс ихийг хүлээсэн. Харамсалтай нь, парламентад гарч ирсэн эмэгтэй гишүүд эрчүүдээсээ дээрдэх юмгүй хулгайч, худалч, албан тушаалд шуналтай болохоо аль хэдийнэ таниулчхаад байгаа.

Ардын хувьсгалын 100 жилийн түүхт ойн баяр Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн нээх анхны наадам иргэдийн эсэргүүцэлтэй нүүр тулсан. Өнгөрсөн оны нэгдүгээр сараас нь үйл ажиллагаагаа хязгаарлуулсан аж ахуйн нэгжүүд иргэд бухимдаж, дарга нарын дабль эрхтэй цахим наадмыг эсэргүүцсэн. Шалтгаан нь эрүүл мэндийн салбарт нь г.а.м.ш.и.г нүүрлэж, цар тахлаар иргэд нь эмчилгээ, үйлчилгээ авч чадахгүй амиа алдаж байхад Ардын намынхан 100 жилийн баяраа тэмдэглэхээр улайрч буйд иргэдийн тэвчээр тасарчээ.

Тэвчээр нь тасарсан аж ахуйн нэгжүүд, иргэд өчигдөр төв талбайд тайван жагсаал хийж, халдварын улмаас нас барагсадыг хүндэтгэн зул өргөв. Жагсаалаас болсон уу, шахалтад орсон уу, эсвэл иргэдийнхээ үгийг сонсох ёстойгоо ойлгосон уу, УОК яаралтай хуралдаж, баяр наадмын арга хэмжээг хойшлуулахаар болжээ.

УОК-ын шийдвэрийг урьдчилаад мэдсэн УИХ-ын эмэгтэй гишүүдийн тэрхүү мэдэгдэл, үйлдэл чин сэтгэлийнх гэхээсээ илүү улс төржсөн үйлдэл болж харагдсан. Тэд үүгээрээ иргэдээс “оноо” авна гэж тооцсон бололтой.

Сүүлийн үед шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарах болсон. Бүр хуульчилж өгсөн байдаг. Тиймээс парламентад суух эмэгтэйчүүдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа.  1992 онд болсон УИХ-ын анхны сонгуулиар гурван эмэгтэй гишүүн хууль тогтоох байгууллагад орж ирж байж. Тэгвэл 2020 оны УИХ-д 13 эмэгтэй гишүүн сонгогдсон. Эмэгтэйчүүдийн оролцоо, дуу хоолой хамгийн хүчтэй байсан парламент бол 2012-2016 оных.  Харин сүүлийн хоёр парламентад суугаа эмэгтэй гишүүдийн  оролцоо муу. Зарим нь ЖДҮ-гийн хэрэгт нэр холбогдсон. Шүүхээс хүртэл ял авсан.

Энэ удаагийн парламентын эмэгтэй гишүүд ч мөн адил  хууль санаачлах, лоббидон батлуулах ажилд хамтдаа зүтгэсэн гэж лав дуулдаагүй. Сонгогдсон цагаасаа хойш нийтийн эрх ашиг руу хандсан ганц дорвитой хууль санаачлах батлуулах нь бүү хэл хүүхэд, эмэгтэйчүүдийн эрх ашгийн төлөө хуруугаа ч хөдөлгөөгүй.

Хүүхдийн эрхийн зөрчил, гэр бүлийн х.ү.ч.и.р.х.и.й.л.э.л цэцэрлэг, сургууль, амаржих газрын хүрэлцээг нэмэгдүүлэх, боловсролын хоцрогдол зэрэг анхаарал хандуулах өчнөөн асуудал байхад эмэгтэй гишүүд чуулганы танхимд  ирцээ бүртгүүлэхээс өөр зүйл хийлгүй хоёр дахь жилтэйгээ золгож байна.  Эмэгтэй гишүүдийн өчигдөр гаргасан тэрхүү үйлдэл үнэндээ цагаа ч, байгаа ч оносонгүй.  Ийм эмэгтэй гишүүдтэй байгаадаа ичиж, улс төрийн у.в.а.й.г.ү.й үйлдлээс нь айж байна.

Эх сурвалж: news.mn

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна
  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • March 2026
  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.