Чадварлаг залуусаар багаа бүрдүүлсэн ‘DOZ энтэртаймэнт’-ийн хамт олон ‘Амьдрах Тасалбар’, ‘Хөх толбот хүмүүс’, ‘Дүүлэн Нис’ зэрэг дэлгэцийн бүтээлээ туурвин үзэгчдээс өндөр үнэлгээг авсан билээ. Тус студийг үүсгэн байгуулагч, урлагийн гэр бүл бол МУСТА, жүжигчин А.Мөнгөнзул болон түүний нөхөр Ш.Доржсүрэн нар юм. Тэрээр жүжигчин бүсгүй Бурхан болсон иргэдийнхээ ар гэрт гүн ЭМГЭНЭЛ илэрхийлэж талбай дээр залуусын хамт зул өргөн өөрийн сэтгэгдлээ бичжээ.
‘koвидоор бараг л 1 цагт 1 зүрх зогсож бна. Би л болж байвал бусад нь хамаагүй гээд сууж чадсангүй…Олон сайхан эрдэнэт хүмүүсээ энэ аюулт өвчний улмаас алдсанд гүнээ харамсаж бна.

Бурхан болсон иргэдийнхээ ар гэрт гүн ЭМГЭНЭЛ илэрхийлэж талбай дээр залуусын хамт зул өргөлөө. Иргэд ч,эмч нар ч #Notsahimnaadam2021 эсэргүүцэж байна. Харин төр хэзээ вэ…? ‘Сэтгэл байвал сэрээгээр ч газар хагална, зүтгэл байвал зүүгээр ч худаг ухаж болно. ‘Өрөөлийн төлөө өгөөмөр сайхан сэтгэл гаргаж байгаа мундаг залуусдаа баярлалаа’ хэмээжээ.














