“Эхлэл” электроникс үйлдвэрийн гаргаж буй Монголын хамгийн анхны hybrid машин худалдаанд гарахад тун ойртсон гэнэ шүү.

Монголчууд бид олон улсын машиныг унадагаа халж, хөлтэй болгоны хэрэглэдэг приус мартагдах цаг иржээ.

Өнгө үзэмж, загвар дизайн нь аль хэдийн Монголчууддаа таалагдаж амь сайтай байгаа Анхны Монгол hybrid машины загварыг таньд сонирхуулж байна.

Монгол үйлдвэрлэлээ дэмжицгээе!

Eruul.gerege.mn систем ажиллахгүй болсны улмаас PCR шинжилгээг зогсоожээ
Eruul.gerege.mn системийн ашиглалтын төлбөрийг төлөөгүйн улмаас үйл ажиллагааг зогсоожээ.
Тодруулбал, Eruul.gerege.mn систем ХӨСҮТ болон ОБЕГ-тай хамтран ажилладаг бөгөөд уг системээр дамжуулж иргэд шинжилгээ өгөх цаг авах болон шинжилгээний хариугаа хүлээн авдаг.

Гэвч тус системийг ашигласан төлбөрийг сүүлийн гурван сарын турш төлөөгүй учир өнөөдрөөс /2021.07.01/ зогсоож буйгаа мэдэгдсэн байна.
Тус системийн үйл ажиллагаа зогссонтой холбоотойгоор шинжилгээний цэгүүд ажиллахгүй, шинжилгээ өгөхөөр очсон иргэдийг буцааж байна гэх мэдээллийг иргэд өгч байна.

Түүнчлэн ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр “Еruul.gerege.mn систем ажиллахгүй болсонтой холбоотойгоор өнөөдөр эдгэрсэн болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн тоог мэдээлэх боломжгүй болсонд хүлцэл өчье” хэмээн тус яамны хэвлэлийн төлөөлөгч хэллээ.













