Манай Улсад өнөөдрийн байдлаар цар тахлын 114656 тохиолдол бүртгэгдэж, 563 хүн харамсалтайгаар н.а.с б.а.р.а.а.д байна. Эмч эмнэлгийн ажилчид цалин багатайгаас гадна цар тахлын ачааллыг дийлэхээ больсон талаараа өнөөдөр мэдээлэл хийж, ажил хаялт зарлахаа ч мэдэгдчихлээ.

Гэтэл төрийн бодлогогүй, шийдвэргүй байдлын цаана иргэд л хохирсоор байна. Цар тахлыг хүч хүрэхээ бүр больж, эмч, эмнэлгийн ажилчид, PCR байтугай түргэвчилсэн шинжилгээний тестний нөөц нь ч дуусч эхэлжээ.
Тиймээс иргэдтэй тулж ажиллаж, хавьтлуудаас шинжилгээ авч буй өрх, дүүргийн эмнэлгүүдэд эмнэлгийн хэрэгсэл, шинжилгээний сорьцын багцаа бүр тоолж, ширхэглэж хуваарилж буй аж.

Өөрөөр хэлбэл шинжилгээ авч буй өрхийн эмч өөрийгөө өвдсөн эсэхийг ч сорьц илүүчилж үзэх боломжгүй хүндрэлтэй нөхцөл байдалд ажиллаж байгааг эх сурвалж бидэнд мэдээллээ.
-PCR СОРЬЦЫН НӨӨЦГҮЙГЭЭС НЭГДҮГЭЭР ХАВЬТЛУУДААС ТҮРГЭВЧИЛСЭН ШИНЖИЛГЭЭ АВЧ БАЙНА-
Түүнчлэн халдвар авсан иргэдийн ойрын хавьтлуудаас зургаа хоногийн дараа PCR шинжилгээ авна гэсэн журмаар ажиллаж байгаа гэх боловч яг бодит байдалд энэ нь биелэхгүй байна.
-Тухайлбал ойрын хавьтал болсон зарим иргэдээс шинжилгээ авах нь бүү хэл гэртээ нэгдүгээр хавьталтайгаа хамт эмээ уугаад 10 хоноод эдгэнэ, бид ачааллаа үнэхээр дийлэхгүй байна гэж өрхийн эмч нар нь хэлжээ.

-Харин өөр нэг иргэний ойрын хавьтлууд 5-6 хүн байсан ч зөвхөн аав, ээжээс нь шинжилгээ авна гэж хэлжээ.
Бас зургаа хоногийн дараа нэгдүгээр хавьтлуудаас шинжилгээ авахдаа PCR сорьц дууссан тул түргэвчилсэн тестээр шинжилгээ авч байгааг иргэд ярьж байна.













